НИЙГЭМ

Нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг дөрөв хоногоор сунгалаа

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 30 хүртэл сунгалаа.

Тодруулбал, төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 78,464 хүүхэд бүртгэгдэхээс 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

Харин өнөөдөр бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс

  • 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан,
  • 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт,
  • 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button