Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Дээд шүүх дайныг эсэргүүцсэн улстөрчтэй намыг тараав

ОХУ-ын Дээд шүүх мягмар гарагт /2025.06.17/ Иргэний санаачилга намыг татан буулгах шийдвэр гаргажээ. Тус нам 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Борис Надеждиныг дэвшүүлсэн. Тэрбээр Украины дайныг эсэргүүцэж байсан цор ганц нэр дэвшигч юм. Гэвч ОХУ-ын Сонгуулийн төв хороо түүний гар үсэг цуглуулсан ажилд нь зөрчил гарсан гэх шалтгаанаар нэр дэвшихийг зөвшөөрөөгүй.

Оросын Хууль зүйн яам Иргэний санаачилга намыг сүүлийн долоон жилийн хугацаанд сонгуульд оролцоогүй учир татан буулгах ёстой гэж өргөдөл гаргасны дараа Дээд шүүх ингэж шийджээ. 2013 онд байгуулагдсан Иргэний санаачилга нам энэхүү шийдвэрийг улс төрийн зорилготой гэж шүүмжилж, сонгуулийн хорооны ажилтнууд нэр дэвшигч бүртгүүлэхэд нь байнга саад учруулдаг байсан гэсэн юм.

Хууль зүйн яам долоон жилийн турш сонгуульд оролцоогүй гэж мэдэгдсэний эсрэг Иргэний санаачилга нам мэдэгдэл гаргахдаа 2027 он гарч байж л долоон жил сонгуульд оролцоогүй болно хэмээжээ. Дээд шүүх шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө тус нам Ленинград, Калининград зэрэг зургаан бүс нутгийг хамарсан орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөөд байсан аж.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 18, 2025 14:12

МАНАЙ МОНГОЛЧУУД АВИЛГА АВСАН ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ХУЛГАЙ ХИЙСЭН НАМЫН ДАРГЫГ НЬ АЛЖ ГИШҮҮДИЙГ НЬ ТАРААХАД БҮГДЭЭРЭЭ ТАРНА ДАА БЫСДА

Malchin
Malchin
6 сар 18, 2025 14:59

Шийдвэрийг төр нэг л удаа гаргана. Ха�##�ган дээр чинь золбин нохой хуцаад боргоогоод байв�##� устга эсвэл хөөж холдуулдаг дүрэмтэй

Холбоотой мэдээ

Back to top button