#2: ₮70 саяын хуучин автобусыг ₮700 саяар НУБИЭ ХХК-нд шахах оролдлого нь бүтэлгүйтсэн Б.Оргил ажлаа өгч, Ц.Цэвээндаш цэвэрхэн үлджээ

Өмнөх цувралаар онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нарын тухай хөндсөн билээ. Энэ удаад "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд хуучин техник, тоног төхөөрөмжүүдийг хэт өндөр үнээр шахаж мөнгө угааж байж болзошгүй тухай хүргэж байна.
-Ногоон автобусных шиг кейс: 70 гаруй саяын автобусыг 700 саяар шахах гэж байжээ-
Ногоон автобусны цавчааны жишээ Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч НУБИЭ ХХК дээр давтагдах дөхжээ.
Энэхүү үйл явдалд тус компанид Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Батжаргалын Оргил нар нэр холбогдож буй. Түүний хувьд, Ц.Цэвээндашын удирдаж буй дотоод хяналтын хэлтэст “Дотоод хяналтын хэлтсийн зөвлөх”-өөр 2022 онд ажилд оржээ. Хоёр жилийн гэрээтэйгээр 5,5 сая гаруй төгрөгийн цалинтайгаар ажилласан гэдэг. Ажилдаа ирэх, ирэхгүйн завсар байж байгаад гэрээнийхээ хугацааг дуусуут гарсан байна. Гарахаасаа өмнө энэхүү автобусны хэргийг бужигнуулсан аж.
Учир нь НУБИЭ ХХК-ийн Худалдан авалтын газраас 700 гаруй сая төгрөгөөр шинэ автобус авахаар зарласан ажилд Б.Оргилын эхнэрийнх нь хувь эзэмшдэг “Дархан баян хүрээ” ХХК шалгарсан байна.
Нээлттэй мэдээллийн opendatalab сайтаас шүүж үзвэл 6445225 регистрийн дугаартай "Дархан баян хүрээ" ХХК нь 2019.06.20-нд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигчээр Батбаярын Намуунбайгал, Чулуунбаатарын Сэлэнгэ, Ганбаатарын Түмэнбаяр, Лэгшидийн Болдбаатар гэсэн хүмүүс бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирлаар Ганбаатарын Түмэнбаяр ажилладаг аж. Эдгээр бүртгэл нь 2024 онд ингэж шинэчлэгдэж. Тус компанид хийхгүй ажил гэж алга. Менежментийн зөвлөгөө өгөх, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, барилгын засвар, ногоо тариалалт, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдаа, фермерийн аж ахуй, компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж ба программ хангамжийн бөөний худалдаа зэрэг 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэлтэй.
Тэгвэл Б.Намуунбайгал нь Б.Оргилын эхнэр, Г.Түмэнбаяр найз нь. Ч.Сэлэнгэ нь найз Түвшинбаярынх нь эхнэр. Товчхондоо ийм харилцаа, хамааралтай хүмүүс. Тэд халаас нэгтэй компаниараа шинэ автобус нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн ажил авчхаад 72 сая төгрөгийн хуучин автобус нийлүүлэхийг оролдсон байгаа юм. Бүтэн будганд оруулж, засаж янзалсан хуучин автобусыг БНСУ-аас авсан байна. Хамгийн ноцтой нь 174 мянган км явсан гүйлтийг нь ухрааж 9 мянган км болгосон аж. Өөрөөр хэлбэл Гаалийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж НУБИЭ ХХК-д хүлээлгэж өгөх гэж байсан болж таарах нь.
-Худалдан авалтын дарга Ц.Цэвэл, Дотоод хяналтын газрын дарга Ц.Цэвээндаш нар мэдсэн ч "цэвэрхэн" үлджээ-
Үүнийг Б.Оргил ганцаараа хийх боломжгүй. Худалдан авалтын газар болон Дотоод хяналтын газар нь мэдэж байж хийгдэх учиртай худалдан авалт. Тэгэхээр Худалдан авалтын дарга Ц.Цэвэл, Худалдан авалтын ахлах мэргэжилтэн н.Дөлгөөн, Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш нарын нүд нь харж, чих нь сонсож байсан болж таарна. Шинэ биш хуучин гэдэг “Но" ил болж автобус нийлүүлэх ажил нь бүтэлгүйтсэн байгаа юм. Үүнийг Ц.Цэвээндаш нь мэдэхийн дээдээр мэдэж, бүр санхүүжүүлж байсан ч гэх. Дотоод хяналт гэх сүрхий нэртэй албыг Ц.Цэвээндаш, Б.Оргил нар хэрхэн завхруулсны ганцхан жишээ.
Мөн тус бүр нь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй шинээр авсан хоёр ч техник нь эвдэрсэн ч, засуулаад хүлээн авчээ. Нэг нь онгоц чирэгч/түрэгч TLD-TMX 350 гэх трактор. Энэ нь мөн л хэн нэгний шахсан хуучин техник байж магадгүй аж. Б.Оргил худалдан авалтын ахлах мэргэжилтэн н.Дөлгөөн нар “засварласан, хуучин техник нийлүүлэх” талаар ярилцаж байсан гэгдэж байгаа юм. Чингэхлээр авчирсан хуучин техникээ НУБИЭ ХХК-ийн зардлаар сэлбэг хэрэгслийг нь авхуулж, засаж сэлбэдэг байж болзошгүй байна. Хуучин техник авч хохироодог байдлын гол зорилго нь хэсэг бүлэг хүмүүсийн "мөнгө хийх" арга болчхоод байна гэхэд хилсдэхгүй. Энэ бол ил болсон ганц хоёрхон асуудал. Цаашлаад олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй мөстөлтийн эсрэг шингэнээр ч агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээлэл дуулдав.
Гэхдээ хэн ч, ямар ч хариуцлага хүлээгээгүй. Б.Оргил 2024 оны арванхоёрдугаар сард гэрээнийхээ хугацааг дуусгамагцаа НУБИЭ ХХК-ийг орхин гарсан байна. Гарахаасаа өмнө Захиргаа удирдлагын газрын дэд даргын суудалд Ц.Цэвээндашаар түлхүүлж, Санхүү эрхэлсэн захирал бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга Ёшихаратай хэд хэдэн удаагийн уулзалт хийжээ. Гэвч автобусны асуудал нэгэнт ил болсон тул дэд дарга болох санаа замхарч. Б.Оргилоор “туг тахиад” Ц.Цэвээндаш эгч нь ард цэвэрхэн үлдсэн аж.
Сэтгүүлчийн тэмдэглэл: "Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт" ХХК /НУБИЭ/ бол монголын төрийн оролцоотой компани. Тус компанийн 51 хувийг Японы "Жапан Эйрпорт менежмент" ХХК, 49 хувийг "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК эзэмшдэг. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгийн орлого бүрийн 490 төгрөг нь Монгол Улсад хамааралтай гэсэн үг. Монгол улсын төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгийг үргүй зарж, үрэн таран хийгээд, дураараа дургиж буй асуудалд ЗТЯ, ТӨБЗГ цаашлаад Засгийн газар хяналтаа тавьж байна уу. Анхаарах төр засаг бий юу. Япон талынхан хянаж шалгаж чаддаггүй юм аа гэхэд энэ хүмүүст хяналт тавих газар байна уу.
Өмнө нь хүргэсэн #1: Онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүмүүсийг тэгээд ингээд ажиллуулаад байх юм уу
Nubia ч гэлтгүй том газруудад жижиг сажиг зөндөө б�##�иар цавчаанууд байгаа даа
Ил болгоод нүдний булай болгоод яваад байсан дээрээ
Аймаар улсууд шүү одоо бүр хулгай луйвар нь дэндчихсэн
Энэ Цэвээндаш гэж б�##�яар авгай тэтгэвэртээ гурван жилийн өмнө суучихаад энд тэндэр будлиулаад явдаг ямар б�##�яаар авгай вэ? Азбилэг гээд гол толгойлогч нь байгаа! АТГ анхаар�##�даа авч бүх тэндэрийг ш�##�гах! Азбилэг бүгдий нь зохицуулдаг гэсэн. Хамгийн том дарга нь! Саяхан шинэ байранд орсон гэсэн! Хоёр гурван хүүхэн сольсон гэсэн! Би ажилд ороод 6 жил болж байгаа жирийн ажилтан! Мөнгө өгч ажилд орсон! Түүнийг Азбилэг зохицуулдаг гэж сонссон!
энэ мэтийн тавиулууд хүний �######�ийг ухна л даа
6 жилийн өмнө бол өөрөө ИНЕГ-т хахууль өгч ажилд орсон юм бишүү, НУБИЭ ХХК үйл ажиллагаагаа эхлээгүй байсан
Баримт, нотолгоо байна уу,
ИНЕГ, ИНҮТ.ТӨХК, МИАТ.ХК, ЧХОУНБ, БУОУНБ гэсэн Нисэхийн байгууллагын дарга нарыг Улс төрийн томилгооноос с�##�гаагүй цагт МАН-АН-хан улсын төсвийн мөнгийг цөлмөсөөр байх болно. Оюун-Эрдэнэ үүнийг зогсоож чадаагүй ярьдгаасаа 360 градус буцаж, Нисэхийг самарахад оролцсон. Занданшатар сайд бүүр ч үүнийг зогсоож чадахгүй. Үр дүнд нь Монголын Агаарын тээврээр үйлчлүүлэгчид хохирч, Улсын төсвийн мөнгөн хөрөнгө хулгайч дарга нарын идэш болно. ИНЕГ-ын даргаар Н.Учр�##�ын хүүхэлдэй Э.Төрбаяр болсон. Энэ нисэхийн боловсролгүй, �######� долоогч юу ч хийж чадахгүй. Уг нь ИНЕГ-ын дарга нар ажлаа сайн хийвэл нисэхийн дэг журмыг мөрдүүлэх ёстой юм.
Хулгайчид үргэлж үүрэлчихсэн гэгээнтний дүрээр бид нарын эргэн тойронд хор хутгаж хутга дүрсээр
Харин ч НУБИЭ ХХК хуучин автобусыг хүлээж аваагүй байгаа биз дээ. Өөр яах байсын, шинэ автобус гээд гэрээ байгуулсан, хуучин автобус аваад ирсэн, хүлээж аваагүй тэгээл болоош д
ажилтан нь юмуу өөрөө хахах
тийм байсан ч чамд хамаатай юу
Ажилтан байна уу, эсвэл �##�ь ч удирдлага нь байна уу хууль, дүрэм журам тэгш үйлчилэх хэрэгтэй бодож байна.
Цаазын хууль гаргаж байж л хулгай зогсоно