“Өргөө” зочид буудлыг Н.Энхбаяр нарт өгсөн асуудлаар Ц.Батбаяр ял сонсож байжээ

Нийслэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өмчөө эргүүлэн авах асуудал энэ цаг үед маргаан дагуулж, анхаарал татаад байна.
“Өргөө” зочид буудлыг буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Э.Батшугар: “Өргөө зочид буудлыг нийслэлд өгөхгүй. Хонгилын шүүх хоёр өөр шийдвэр гаргасан” хэмээж. Харин аав нь “Ц.Элбэгдорж намайг хэлмэгдүүлж байсан Өргөө зочид буудал надад хамаагүй” гэжээ.
Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр өдгөөгөөс бүр арав гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж буй аж. Н.Энхбаяр төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан гэгддэг эзэн нь юм.
Түүхийг нь сөхөж үзвэл:
“Өргөө” зочид буудал ашиг, орлого муутай ажилладаг байсан учраас тус байгууллагын үйл ажиллагааны доголдлыг арилгах, менежментийг сайжруулахаар хувийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт татах шийдвэрийг Хотын дарга гаргаж байсан аж. Энэ дагуу 2007 оны есдүгээр сар 6-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар "Өргөө зочид буудлыг шинэчлэх үйлчилгээ цар хүрээг хүртээмжтэй болгох” гэх агуулгатай 159 тоот тогтоол гарсан байдаг. Үүний дараа “Дун Өргөө” ХХК-ийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар, Б.Хуягын байгуулсан “Хар Дун” ХХК хамтран байгуулжээ. Эл шийдвэрийг хүчингүй болгуулахаар “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Гомдлын хариуг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 71 тоот шийдвэрээр өгчээ. Уг нь шийдвэрт “Өргөө зочид буудлыг татан буулгаж, нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулсан нь хуульд нийцсэн байна” гэжээ. Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын захиалгаар 2007 онд хөрөнгийн үнэлгээ хийх байгууллага томилогдож “Өргөө” зочид буудлын байшинг 468 саяар үнэлсэн нь “Дун Өргөө” компаний 25 хувь буюу 46800 ширхэг хувьцаа болжээ. Харин “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулсан “Хар Дун” ХХК нь нэг тэрбум 404 сая буюу “Дун Өргөө” компаний 75 хувь болох 140400 ширхэг хувьцааг гаргасан байна.
2012 онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн танхимд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа тус зочид буудлын асуудлаар мэдүүлэг өгч байсан удаатай. “Хувьчлалын асуудал хүү бид хоёр хамаагүй” гэж ярьсан байна.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 2014 онд Хотын дарга асан Ц.Батбаярыг шүүх 2.1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Батбаяр нь “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрх “Хар дун” ХХК-ийн өмчид шилжүүлсэн, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлж нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн. Нийслэлийн 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдсэн” гэснийг шүүх “хүлээн зөвшөөрч” ийн яллаж байжээ.
Гэхдээ “Өргөө” зочид буудлын асуудлаар Ц.Батбаяр нарыг шүүхээр шийтгэхээс бараг жилийн өмнө нийслэлийн өмчид шилжсэн аж. Тодруулбал, “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн, Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээх болон хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгах тухай тогтоол гарсан байдаг.
Тэгэхээр Хотын дарга асан нь шүүхээр шийтгүүлээд ч, нийслэлийн тогтоол гараад ч, шүүхийн шийдвэрүүд гараад ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын гараас гараагүй өдий арван жил болсон түүхтэй төрийн өмчит зочид буудал гэж ойлгогдож байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга дүрд тоглосон н. энхбаяр, батшугар нараас хот өмчөө авах нь зөв.
Хуяг чнь энхбаярын туслах хожим боомтын сайд бсан Тулгын төрсөн ах нь.тэр үеээр хил гараад явсан.хайж бна гж зарлагдаж байсан нөхөр шү дэ
Ард иргэнээс ТҮЦ хураахдаа олон зуун цагдаа авчирдаг юм бна лээ, одоо шүүхийн эцсийн шийдвэр гараад 10 жил болчихоод байхад нөгөө олон цагдаагаа аваачаад өмчөө аваач ээ! Энэ чинь нөгөө ДАВХАР СТАНДАРТ юм биш үү!!!!! Даргаасаа айгаад бна уу????
элбэгдорж зөв шийдвэр гаргасан
авлигаар амь зогоодог б�##�иар гэр бүл энхбаярынхан, одоо бүгд архичид болцгоосон эднийхээс нийслэл өмчөө заав�##� ав
Энэ Батбаяр гээч чинь эрлийз Мие-ийн гэрт нь оччихсон урд нь сөгдөөд суучихсан гутлын долоох гээд тонгойж байгаа бичлэг нэт-д яваад байдаг байсан ш дээ! Бас тэнд нь баахан Сандуйгаас авахуулаад баахан Мие-ийн долоогч пялдагууд очсон байгаа харагддаг! Бөхөлзөж нахилзаад арай л байсан шүү!
Наадах амбаарынхаө түүхийг нүүрсний энэ их хулгайтай жишиж ойлгох гээд сайн харьцуул�##�т бүх т�##�аар нь хий дээ!!!
Амбаар бол өгчөөч.түлээ хийе кз