УЛС ТӨРУлс төрийн мэдээ
12.00 цагт Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага ногдуулах эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр /2025-11-10/ 12.00 цагт Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудал хэлэлцэнэ. Тодруулбал,
- УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд,
- нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.
Тэдний нэг нь үг хэлснийх нь төлөө УИХ-ын гишүүн Д.Ганмааг дарамталсан, нөгөө нь асуулт асуусан сэтгүүлчтэй ёс зүйгүй харилцсан асуудлаар ийн ёс зүйн хороогоор орж буй юм. Өнгөрсөн даваа гарагт тус асуудлуудыг ёс зүйн дэд хороонд хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм.
Эргэн сануулахад, Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын зургаан сарын цалинг 20 хувиар хасаж, М.Нарантуяа-Нара гишүүнд анхааруулга өгсөн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.