Ө.Шижир: Томуугийн үеэр сургуулиа амраахгүй бол эмийн компаниуд баяжна
Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд хоёр аймаг байна. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийллээ.
"20-р зуунд социализмын цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж есдүгээр сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа, гэсэн пропаганда ОХУ-аас явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ. Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд тохирлын гэрчилгээ байгаа юу, хэд дэх удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ.
Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80 хувь буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан. Ханиад томуу, агаар амьсгалын эм, бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудын борлуулалтын 60 хувь энэ хэдхэн сард л ашгаа олдог. Нэг үгээр хэлбэл хүүхдүүдийн туссан ханиад, өвдсөн хатгаа, өвчилгөө томуугаас ихэнх ашгаа олдог гэсэн үг.
Монгол ардын намын дарга удирдлагууд. Гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд. Тиймээс ер нь цаашид жил бүрийн 12 сарын 01-нээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын 01 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр амарч, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 01 биш наймдугаар сарын 01-нд эхлүүлдэг байвал ямар вэ. Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн компаниудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулъя, үр дүнд нь эмийн компаниуд цөм хийж бид өдөр бүр эмнэлэгт мөнгө үрнэ" хэмээсэн юм.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шижир гишүүн үнэн хэллээ.
Дэмжиж байна. Хичээлийн шинэ жилийг 8сарын 1-нээс эхлээд 12 сарын 1 хүртэл хичээллээд 12, 01, 02 сарын 15 хүртэл амраагаад 2 сарын 15-наас 7 сарын 1 хүртэл хичээллүүлээд зуны амралтыг 1 сар болговол зохилтой.
Үнээн
Хэдэн үеийн гуйлгачин удамтай Шижир мэт нь хэн нэг эн хөлжих хөрөнгөжихөд үнэхээр дургүй юмаа !
Hvnii ergvvlen mend chuhal amraad n zow emnelgiinhen bolson bolohgvi hor awchirch shahdag arai dendvv
Хүний зовлонгоор хөлжигсдөд хэн дуртай байх билээ. Улсын эмийн сангуудыг үнэгүйгээр хувьчилж хулхи эмийн бизнесийг цэцэглүүлсэн төр хариуцлагаа хүлээж улсын эмийн сангуудаа буцааж авах хэрэгтэй.
Ядаж байхад энэ түлшний үнэр нь бас гачин, их л өмхий юмаа!
Шижир маш зөв хэллээ,гэхдээ 7р сарын 1 хүртэл хэрэггүй биз.Эмийн сан л хөлжиж,хүүхдүүд эрүүл мэндээрээ ,эцэг эхчүүд мөнгөөрөө хохирч байна. Зарим нь эсэргүүцэх биз,гэхдээ хүүхдүүд удаан хичээллэхгүй бол бүгдийг нь мартдаг гэдэг бол худлаа шүү,цахимаар өөрсдөө үзсэнээ сэргээх боломж байгаа. Хүүхдүүдэд хэрэгтэй ийм зүйлээ хэрэгжүүл, үүнийхээ араас явна уу?
Тэнэгтээрэй новш минь 9сарын 1 юу юу гэнэ. Халуун зунаар хөдөө орон нутагт чаж хичээллэх юм. Амьдрал мэдэхгүй бацаануул амныхаа зоргоор донгосч байх юм.
Яг тэгнэ. Аль эрт үнээ нэмчихсэн байна. Худалдааны хуулиа хийж батлуулаарай
Үнэн шүү.
Наранбаяр сайдын ухаан дутнаа
За тэгдэг юм байж. Улстөрийн тоглоомд хүүхдийн боловсролыг оруулаагүй байна, ажил хаялт, цахимаар орох, ханиад гээд үгүй мөн хорлон ойгоор боловсрох үйл эвдэрч байнаа. Эрүүл нь хичээлдээ яваад юмаа сураг. Ёстой тоглоом боллоо. Хүүхдийн боловсрол. Маш муудаж байна.
Эмийн компани өвөл хурдан болоосоой ,орлого муу байна гэж ярьдаг.
МАН мафиуудын гай түйтгэрээр Монгол түмэн маш их зовж зүдэрч бн даа
Эмийн компаниуд амраахгүйн төлөө үхэн хатан зүтгэхгүй бол болохгүй нь дээ одоо л хүний зовлон дээр цадаж авахгүй бол болохгүй дээ
Маш зөв. 8 сард төрд ажиллаж бгаа хүн бараг олдохгүй. Хүүхдээ дагаад бүгд ажлаа хийнэ.
Бүх юмыг шүүмжлэх, эсэргүүцэхийн тулд дуугарахаас бусад тохиолдолд хэлгүй нэг гишүүн байнаа энэ Шижир
Vnen vnen demjij bna
Шижир ер нь дандаа зөв зүйл ярьдаг шүү. Энэ их ханиад томуу, агаарын бохирдлын үед хүүхдүүд гэртээ байсан нь дээр дээ
Битгий тэнэгт. Женкогийн ам энэ залуу