Ж.Энхбаярыг Н.Учралын оронд томилж, М.Бадамсүрэнгээр ХХААХҮ-ийн салбарыг удирдуулна
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж буй Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалд томилогдсон. Үүнтэй холбогдуулан, Н.Учралын Засгийн газар дахь албан тушаалыг сэлгэн томилох шаардлага үүсээд байгаа юм.
Уг албан тушаалд одоогийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаярыг дэвшүүлэн томилохоор болсон байна. Харин Ж.Энхбаярын оронд ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох аж.
Засгийн газрын тэргүүн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх томилгоонуудыг хийх бөгөөд УИХ-д танилцуулснаар тангараг өргөх ёслол явагдаж, ажлаа хүлээж авах процесстой. Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарыг УИХ-д танилцуулах, томилох процесс энэ долоо хоногт өрнөхөөр бэлтгэгдэж байгаа аж.
Ж.Энхбаярын хувьд, 2024 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Харин М.Бадамсүрэнгийн хувьд, аймгийн Засаг даргаар ес жил, удирдлагын багт 11 жил ажилласан. 2024 онд парламентад анх удаа сонгогдсон.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал энэ хоёр ерөнхийлөгчийн юуг долоосон юм бээ албан тушаалаар шагнуулаад дууслаа
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Э.з түй ч мэдэхгүй э.з-ийн хулгайч сайд болох нь .
Ёстой л төр засгаараа нэг тоглож өгч байхымаа гэж ! Э/З-ийн цагаан толгойгүй архичин өөрөө цагаан толгой той болохоороо болчино гэж бодоо юмуу даа,кх кх кх