Иргэд, аж ахуй нэгжийн татварын ачааллыг бууруулна гэсэн амлалтаа яав, Ерөнхий сайд аа
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 14-нд Татварын ерөнхий газарт ажиллахдаа татварын орлогын гүйцэтгэлтэй танилцаж, энэ онд 17 их наяд 940 тэрбумын татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг дурдаад гүйцэтгэл хоцорч байгааг сануулж, ямар ч нөхцөлд зорилтоо биелүүлэхийг үүрэгдэв.
Мөн татварын шинэчлэлийг хурдтай хийх шаардлагатай хэмээн бодлого шийдвэр гаргах боломжгүй талбар дээр оччихоод "хүний оролцоог багасгаж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй технологид суурилсан татварын оролцоог бүрдүүлнэ" хэмээн хэлж өнөөдөр улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлж буй татварын байцаагч нарын өмнө "мундагдав".
Уг нь татварын шинчлэлийг хийх боломжит субъект нь Засгийн газар өөрөө. Танхимд нь багтсан Шадар сайд Х.Ганхуягийн санаачилсан Татварын багц хуулийн шинэчлэлийг Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын зорилт, ирэх 5 жилд Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөндөө хүртэл багтаачихаад яриад явсан. Татварын Ерөнхий газар бол ерөөсөө л улсын төсөвт татвар татан төвлөрүүлэгч байгууллага. Харин эндээс татварын шинэчлэлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдэд ямар дарамт үүсдэг талаарх бодит кэйс, дата мэдээллүүдийг авч ашиглах бүрэн эрх, боломж нь Засгийн газарт бий.
Ирэх оны төсөвт улсын орлогын 45 хувийг буюу 14.4 их наядыг татвараас бүрдүүлнэ. Ингэхдээ
- ААНОАТ-аас 6.5 их наяд,
- Архины татвараас 350 тэрбум,
- АМНАТ-өөс 4 их наяд
- Импортын гаалийн татвараас 2.2 их наядыг тус тус төвлөрүүлэхээр тусгасан.
Иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээрх ачааг багасгаж, татварын дарамтыг бууруулна гэсэн Ерөнхий сайдын амлалт, НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, татвар төлсний өгөөжөө буцаагаад хүртэнэ гэж ярьж байсан нь яав Ерөнхий сайд аа. Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдэхийн хэрээр инфляц өсөж, татварын дарамтаасаа өндийж чадахгүй аж ахуй нэгжүүдэд цалингаа нэмэгдүүлэх боломж дутах нь.
Ардын зовлонг ойлгодог мэт дүрд саяхан орж явсан Ерөнхий сайд татварын шинэчлэлт хийхгүйгээр яаж 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх вэ...
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Огцрохгүй албан тушаалтайгаа үлдэх гээд молигдсон юм болов уу
Худалч ухана царайт зайл
Ийм худалч гаруудыг огцруулж, зайлуулах хэрэгтэй шүү. Огцруулах тайван жагсаал цуглаан хийх хэрэгтэй
Яг бууруулаач үхэрээ.