УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилгооны тойргоос гадна үлдсэн Ч.Хүрэлбаатар МАН-ын дарга Н.Учралд зөвлөнө

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын дарга Н.Учралын ахлах зөвлөхөөр томилогджээ.

Ч.Хүрэлбаатарын нэр уг нь Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаад удсан. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Төвбанканд очихоор болсноор түүнд зөвлөхийн суудал ногдож байна. Ерөнхийдөө томилгооны тойргийн гадаа үлдэж байгаа юм. Саях МАН-ын хагарлаар хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод хэсэг гүйсэн.

Түүний хувьд, 1991 онд ОХУ-ын Ленинград, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд зэрэг албуудыг хашсан. С.Баярын, Сү.Батболдын, У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн гээд МАН-ын үе үеийн дарга нарын танхимд сайдаар сууж байлаа. Өнгөрсөн 33 жилийн турш төрд тасралтгүй ажилласан намтартай.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай нүүрсчид шоронд орох биш aлбан тушaaл дэвшээд л байх юм. Хотгор шанагын нүүрсний ордыг ах нартайга нийлж зарж идсэн Ч.Хүрэлбаатар шударгын туйл боллоо.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button