Гадаад мэдээ

Домининк Ди Томмасо: Надад гайхалтай зүйл тохиолдсон

Физизал Ази шоуны Австрали улсын багийн гишүүн Доминик Ди Томмазо нь манай улсад ирж байгаагаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл түүний талаарх баримтуудыг хүргэж байна.

“Домтомато” хэмээх хочоороо алдартай Ди Томмазо нь балет, мөсөн дээрх уран гулгалтын суурьтай, бөгөөд хог тээврийн ажил хийдэг байжээ. Түүний хувьд 2007 онд фрийраннингээр хичээллэж эхэлжээ.

Тэрбээр, “Crew 42” багтай хамт бэлтгэл хийдэг бөгөөд Жэйсон Пол, Паша Петкиунс нарын багтдаг “Team Farang”-т 2016 онд нэгдсэн. Уг багийнхантай тэр 2011 оноос танилцсан бөгөөд сүүлийн жилүүдэд “Red Bull Art of Motion” тэмцээнд тогтмол оролцож байна.

Томмазо хэлэхдээ, “Би фрийраннингийг хайрладаг. Энэ спорт надад хүсэл тэмүүллийг илэрхийлэх боломжийг өгдөг бөгөөд бусад зохион байгуулалттай спортод байдаг хязгаар, дүрэм журмыг энд мэдэрдэггүй. Надад гайхадтай зүйл тохиолдож, амьдралаа энэ спорттой холбосон. Боломжгүй мэт санагддаг нь намайг үргэлж догдлуулдаг. Фрийраннингэд оролцдог хүн бүрийг дэмжиж, хөгжлийг эрхэмлэдэг энэ гайхалтай нийгэмлэгийн нэг хэсэг болсондоо би маш их баяртай байдаг” гэжээ.

Дашрамд дурдахад, Физикал Ази шоуны БНСУ-ын багийн гишүүн Жан Ин Шил манай улсад ирсэн. Харин удахгүй БНСУ-ын багийн гишүүн Аммоти болон Австрали улсын багийн ахлагч Эдди нар манай улсад ирж магадгүй юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхан мөнгөгүй хэр нь шоуны салхи бууж байхад авчирдаг нь ямар учиртай?

Холбоотой мэдээ

Back to top button