Улс төрийн мэдээ

Улсын цолыг допингийн хариу ирсний дараа олгодог байх хуулийн төсөл өргөн баригдлаа

Мэдээллийн товчлол

О.Амгаланбаатар нарын гишүүд хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад хамтатган өргөн мэдүүлэв. Уг төслүүдэд доорх агуулгууд тусгагдсан байна.

  • Баяр наадмаар олгодог улсын цолуудыг допингийн шинжилгээний хариуны дараа олгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ.
  • Унаач хүүхдүүдэд улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байх саналыг мөнхүү тусгасан байна.
  • Аймгийн засаг дарга нар харьяа агентлаг, зарим нэгжийн захирлыг томилдог байх санал мөн тусгагджээ.

Албан мэдээ, бүрэн эхээрээ

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГҮЙ ЭЭ МӨН ТОПУУД ЮМАА ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЭД ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ ХУРЦАДЛАА БАЯР НААДАМ Ч ГЭХ ШИГ ГАЛЗУУРЧЭЭ ЭНЭ ҮНДЭСНИЙ СПОРТОО УЛС ТӨРТЭЙ ХУТГАЖ ЖИНХЭНЭ САМАРСАН ХУЛГАЙЧУУД БОЛ УЛС ТӨРЧИД БИЗНЕСМЭНҮҮД ТА НАР ӨӨРСДӨӨ ГАЙГҮЙ БАРИЛДАЖ БАЙГАА НЭГНИЙГ НЭР ДЭЭРЭЭ БАРИЛДУУЛНА.ЕРӨӨСӨӨ БИ ТА НАРТ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ЭНЭ ДОПИНГОО ЗӨВШӨӨР ХЭН ЧАДДАГ НЬ БУХЫН ДОЗООР ШААГААД БАРИЛДАГ ТЭГЭЭД ТҮРҮҮЛСЭН НЭГЭНДЭЭ ТЭР ЦОЛЫГ НЬ ӨГЧИХӨӨ ГЭЖ...

Холбоотой мэдээ

Back to top button