АН-ын чансааг харах өдөр буюу хуваагдлын аль тал нь парламентаа хамгаалах бол

Тоо бодъё, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжихгүйгээ илэрхийлсэн МАН-ын 28, АН-ын 25 гишүүн байна. Мөн Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН нам цөм дэмжихгүйгээ илэрхийлчихсэн. Тэгэхээр нийт 69 кноп Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн эсрэг дарагдахаар болчихлоо. Энэ нь парламентын гишүүдийн 54 хувь гэсэн үг.
АН бол яг хоёр жигүүрт хуваагдчихсан. Харин МАН-аас Л.Оюун-Эрдэнийн 28 гишүүн эсэргүүцэж, 24 нь дэмжихээ илэрхийлж, 16 нь тодорхой байр суурьгүй яваа
МАН-ын дэмжихгүй 28: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Э.Болормаа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, М.Энхцэцэг, Л.Энхнасан, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, А.Ариунзаяа, П.Сайнзориг, О.Саранчулуун, Б.Баярбаатар, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Ч.Анар, М.Ганхүлэг, Ц.Сандаг-Очир, Б.Тулга, Б.Уянга, С.Эрдэнэбат, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай
АН-ын дэмжихгүй 25: Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Наранхүү, Ч.Лодойсамбуу, Х.Баттулга, Э.Одбаяр, С.Ганбаатар, Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа, Б.Жаргалан, Б.Бейсен, С.Эрдэнэболд, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Л.Гантөмөр, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн зэрэг даваа гарагт бүлгийн хуралдаа сууж хоёр одтой шийдвэр гаргасан О.Цогтгэрэлийг дагах 25 гишүүн.
Ерөнхийлөгчийн хуулийг дэмжих МАН-ынхан: С.Бямбацогт, Н.Наранбаатар, Э.Бат-Амгалан, Т.Аубакир, Ж.Батжаргал, С.Лүндэг, Дам.Цогтбаатар, Б.Энхбаяр, Э.Батшугар, У.Отгонбаяр, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Ж.Галбадрах, М.Бадамсүрэн, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл
Ерөнхийлөгчийн хуулийг дэмжих АН-ынхан: Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О. Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан, Х.Болормаа, О.Алтангэрэл, Ө.Шижир, Н.Түвшин, Б.Пунсалмаа
МАН-ын хоёр хуваагдал эртнээс эхтэй тул нэг их гайхах зүйлгүй. Харин О.Цогтгэрэлийг даргаараа тавьснаас хойш АН хэрэндээ л эвтэй, нэг цөм харагдах гэж хичээх боловч фракц төвтэй нам учир жигүүр үүсгээд л бутарсаар ирэв. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан гишүүнийг эгүүлэн татах агуулгаарх хуулийн төсөл ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ-д халгаатайг бүгд шүүмжилж буй. Энэ үед сөрөг хүчний байр сууриа тод илэрхийлж МАН төвтэй Ерөнхийлөгчийнхөө эсрэг нэг цул байх боломж АН-д байсан ч үл нэгдэв.
О.Цогтгэрэлийн хүч улам суларч байна
Нэг. Бүлгийнхээ хуралдаа ч гишүүдээ бүрэн суулгаж, саналаа хайрцаглаж, шийдвэрээ тултал гаргаж ч чадсангүй.
Даваа гарагийн бүлгийн хуралд нь 25 гишүүн сууж, хоёр одтой шийдвэр гаргасан. Энэ нь бүлэг тухайн асуудалд нэгдмэл байр суурийг илэрхийлэх боловч өөр үзэл санаа бүхий гишүүд өөрийнхөө үнэлэмжээр асуудалд хандана. Нэг үгээр бол бүлэгтээ хайрцаглагдахгүй, задгайгаар саналаа өгнө гэсэн үг. Хоёр одтой шийдвэр бол бүлгийн гишүүдийн 65-75 хувь нь дэмжсэнээр гардаг шийдвэр. Гэтэл О.Цогтгэрэлийн 25 гишүүн 65-ын босгыг ч даваагүй, 59 хувь л байв.
Хоёр. Түүний гал тогоог С.Баярцогт барих уу, базах уу...
АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 73 хувийн саналаар С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдсан ҮБХ-ны хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоогоо хийж чадалгүй 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Тодруулбал, О.Цогтгэрэл Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг санал болгосон ч ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжээгүй.
Мөн даваа гарагийн бүлгийн хурлынхаа дараа О.Цогтгэрэл пүрэв гарагаас өмнө улс төрийн зөвлөлөө хуралдуулж, улс төрийн шийдвэр гаргана хэмээсэн. Тэр нь С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох болов. С.Баярцогтын хувьд У.Хүрэлсүхийн талд буй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэн дэвших талаар хурц яригдах үеэр С.Баярцогтын нэр ч дээгүүр яригдахад түүний ард У.Хүрэлсүх байгаа талаар бичигдэж байсан юм.
Сая ЕНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон гарч ирэхэд нь сэтгүүлчид Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн талаар тодруулахад "Би уншиж судлаагүй байна. Өмнө нь УИХ дахь бүлгээрээ хэлэлцээд хоёр одтой шийдвэр гаргасан. Сая хурал дээр УИХ-ын гурван гишүүн танилцуулга хийлээ. Мэдээллээс сонсоход, хоёр заалтыг нь хэрэгжүүлэхэд боломжтой, хоёр заалт институц хоорондын Үндсэн хууль хэтрүүлсэн зүйл байна гэсэн" хэмээн бөөрөнхий хариулт өгчихлөө. Улс төрийн хүрээнийхэн энэ хуулийн талаар мэдээлэлгүй байх боломжгүй. Тэр зүгээр л бүлгийнхээ хоёр одтой шийдвэрийн дэргэдүүр өөрийг нь дагалдах 18 гишүүнээ сэм дагуулж, Ерөнхийлөгчийн талд кнопыг нь даруулахаа харин сайн мэдэж байгаа.
Ерөнхийдөө АН-ын хоёр жигүүр үүсгэлт, улс төрийн энэ их өрнөл дунд О.Цогтгэрэл хүчгүй дарга гэдгээ ойлгож, Х.Тэмүүжин 2027 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бэлдэж, Б.Пүрэвдорж нарын нөхөд мөнгөжиж, С.Баярцогт намдаа "томоор" эргэн ирэв.
Өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН-ын удирдлага сул байна гэдэг нь илт харагдаж байна
Ийм үед намын биш улсын эрх ашгийг бодох хэрэгтэй
АН доторх хуваагдал энэ удаа бүр ил тод харагдаж байна
Neg nam dotroo negduj chadahgui bj ulsaa yaj avch yavah ve
Сөрөг хүчин ингэж бутарвал парламент хэнд түшиглэх вэ
AN dotroh erh medliin temtsel l gol asuudal bolchihjee
Парламентын ардчиллыг хамгаалах боломж байсан ч алдчих шиг
Neg tsul baih yostoi ued l hamgiin ih zadarch bn daa
Tsogtgereliin udirdlaga uneheer asuudaltai yum bish uu
Uls turd zarchim l hamgiin chuhal bh yostoi doo
Button darah ued l hen ni hen be gd haragdana daa
АН дотор жигүүрүүдийн тэмцэл хэтэрхий гүнзгий оржээ
Neg taliig dagaj guih bish zov shiidver gargah heregtei
С.Баярцогтын томилгоо бас олон зүйл хэлээд өгч байна
Хөөш улны иргэдээ бидний ядарсан ардуудад эд нар яах нь огт хамаагүй дээрэлхүүлж доромжлуулсан монголчуудаа ерөнхийлөгчийн сонгууль их хурлын сонгуулиар ёстой гоёор хариугаа авьяа.Хоёр намд аймаар том салаавч өгцгөөеө
Энэ сэтгүүлч шүү юм нь яаж бичээд байгаан бэ? Х.Болормааг нэг дэмжинэ гээд, нэг дэмжихгүй гээд бичсэнээс нь харахад дүгнэлт хийх гэж их л эргүүтэж дээ,
Эхний зургийн "дэмжих", "дэмжихгүй" гэсэн үгээ солиод биччихсэн юм уу даа.
Nuursny hooson Danh, Jenko ba ard tumny jinhen tuluul geed us tos shg yalgavarlaad haragdaad baih ym
Ман
6
Алтангэрэл, Баатархүү, Шижэр нар ЕӨК д бөлдөгдүүлчихсэн баймааргүй юм. Бусад нь бол ойлгомжтой л доо. Монгол төр ч булингартаж байна даа.
Хэн нь парламентаа хамгаалах вэ гэдэг л гол асуулт болж байна