АТГ: Т.Даваадалай нарт хэрэг үүсгээгүй, "Туулын хурдны зам"-тай холбоотой хүмүүсээс тайлбар авч байгаа
Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр "Туулын хурдны зам"-ын зогсоох шийдвэрийг гаргаж, хуулийн байгууллагынханд шалгахыг даалгасан. Уг шийдвэр гарснаас яг 24 цагийн дараа АТГ-аас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн болохоо мэдэгдсэн юм.
Ингэхдээ “Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Туулын хурдны замтай холбоотой асуудлаар 2026.04.20-ны өдөр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд цааш мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээсэн.
Тус мэдэгдлийн дараа Б.Сэргэлэнбаатар, Т.Даваадалай нарт хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэсэн юм. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Туулын хурдны замтай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн. Одоогийн байдлаар ерөнхий агуулгаар нь шалгалтын ажил явуулж байна. Харин Б.Сэргэлэнбаатар, Т.Даваадалай нарын хүмүүст шууд хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Тухайн төсөлтэй холбоотой хүмүүсийг дуудаж уулзаж, тайлбар мэдүүлгийг авч байгаа. Хэрэг шалгах ажиллагааны явцад холбоотой хүмүүст хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болно" хэмээсэн юм.
АТГ-аас Туулын хурдны замын асуудлаар Эрүүгийн хуулийн 22.1 буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаагаа илэрхийлсэн. Холбогдсон хуулийн заалтыг тухайлбал,
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Туулын хурдны замын өрнөлийг дараах линкээс унших боломжтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм том төсөл дээр шалгалт орох нь зөв
Яг үнэн нь юу вэ гэдгийг л шалгалт шийднэ дээ
Hudlaa мэдээлэл их тарж байна шүү, албан ёсныг нь хүлээе
Одоохондоо хэрэг үүсгээгүй гэдэг нь тодорхой боллоо
ATG ajlaa hurdan shalgaj il тод bolgoh heregtei
Hun buriig шууд буруутгах нь буруу шүү
Эхлээд тайлбар авч байгаа нь зөв алхам
Medeelel buren bish baihad дүгнэлт хийх хэрэггүй
Ийм асуудалд ил тод байдал хамгийн чухал
Shalgalt duusah hurtel huleeh heregtei
Нэр дурдагдсан хүмүүсийг шууд буруутгах нь эрт байна
Social deer hudlaa цуурхал их байна даа
Хуулийн дагуу шалгаж байгаа нь зөв
Ymar ch baisan ene asuudal il гарч ирэх ёстой
Ийм том төслийг зогсоосон нь сонин л байна
Баримтаар ярьдаг байя, таамаг хэрэггүй
horongiig ni huraa shorond hii
Монголчуудаа лайв хийснээр,төлбөртэй жагсаалд жагссанаар ,улс төрд хулгайчдыг сонгосноор монгол хөгжихгүй ээ гэдгийг хэзээ ойлгох ард түмэн бэ,туулын зам барихаар туул ширгэнэ, баячууд нь хаус баривал туул ширгэхгүй гэсэн эргүү бодлоо хаяачээ үнэхээр санаа чинь зовоод байгаа бол туулын эргээр барьсан барилгуудаа буулгалдаа пяздаа нараа
32хон км зам тавих гэж улсаараа хэрэлдэж хамаг том дарга нар нь улс төржөөд л, тамын тогоныхон гэж Монголчуудыг хэлсэн нь бас оргүй ч эд биш л юм байна
Хэрэг хүчээр ч боллхнээ үүсгэхгүй бол Хүүк нь Дашдавааг дарамтлаад хална гэх юм байгааз