Сэлбэ дэд төвийн тендерийн хэргээр саатуулагдсан Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарыг суллажээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, "Үнэн ба Зөв" намын ЕНБД асан Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад суллажээ.
Энэ талаар АТГ-аас "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан ба мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.
АТГ-ын бүрэн эрхийн хүрээн дэх 48 цагийн баривчилгааны хугацаа өнөөдөр дуусаж, тэднийг сулласан байна.
Үргэлжлүүлэн хорих санал ирсэн эсэхийг шүүхээс тодруулахад "Санал ирээгүй" хэмээсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Энэ талаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
barilaa tavilaa gedeg togloomoo l togolj baih shivdee. sullah um bol yaah gej bairdag um
За зайл аа өөрсдөө дэглэсэн жүжиг юм уу
Сэргэлэнбаатарыг нь хурлын төлөөлөгч гэж буруутгалаа гэхэд нөгөө Мөнхсайхан нь яачихсан юм, бизнeс хийгчид аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн хууль хаана байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нийслэлийн хуралд байдаг юм байж баланцгаа хийж нийслэлийн тeндeрт ордог тэнэг хог вэ. Ийм асуудал босох нь тодорхой. Хурлын төлөөлөгчдийг битгийн тeндeрт оролц гэж хатуу анхааруул Нямбаа. Наад хэд чинь баг алаад байна