Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдрийн 15.00 цагаас хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах хурлын тов гаргана
Хотын дарга Х.Нямбаатарыг бямба гарагт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилоод буй. Өдгөө дараагийн Хотын даргаар хэнийг томилох бол гэх асуулт олон нийтийн дунд хөвөрч байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвдагвыг дэвшүүлэх талаар яригдаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын хорооны хурлаа товлохоор байна.
Процесс хэрхэн өрнөх вэ
Нэг. Нийслэлийн МАН -ын хороо хуралдаж нэр дэвшигчийн тодруулна.
Хоёр.Нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна.
Гурав. УЗ-тэй зөвшилцсөний дараа НИТХ-д өргөн барина.
Дөрөв. Тухайн нэр дэвшигчийг НИТХ-аар хэлэлцэж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд шинэ хотын даргыг батламжилна.
Зургаа. Ерөнхий сайд НИТХ-ын олонхоор дэмжиж өргөн мэдүүлж буй нэр дэвшигчээс эхний удаад татгалзаж болно.
Долоо. Хэрэв НИТХ-аас хоёр дахь удаагаа ижил нэр дэвшигчийг оруулж ирвэл Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд томилох хуулийн зохицуулалттай.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.