УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Е4 стратегийн хүрээнд гишүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын баг Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаад хамтын ажиллагааны үр дүн, МАН-ын E4 стратеги, ENAM 3.0 цахим системийн талаар мэдээлэл хүргэж, гишүүдийн санал хүсэлт сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Намын гишүүдийн зүгээс сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй уран олборлолтын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийлж, олборлолт болон тээвэрлэлтийн явцад холбогдох хууль, стандартын хэрэгжилтэд төрийн байгууллагууд тогтмол хяналт тавих нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, байгаль орчны хамгаалал, ил тод мэдээллийг тасралтгүй хангах нь чухал болохыг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, бодлогын талаар нээлттэй хэлэлцлээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button