Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ч.Улаан сайд 3.3 тэрбумын ашигтай ажилласан “ХААБ”-ийг ЯАМАНДАА АВЧ, Х.Баатарыг ажилтай нь ҮЛДЭЭЖЭЭ

Eguur.mn сайт саяхан Ерөнхий сайд аа, ТӨБЗГ-ыг “амьгүй” болгож, бүлэглэлүүд ХУЛГАЙ ХИЙХ нөхцлөө бүрдүүлжээгэсэн гарчигтай нийтлэл бичиж, төрийн бодлого тодорхойлж суух учиртай сайд нар ТӨХК-иудыг яамныхаа харьяанд авахаар улайрдаг зохист бус үйлдлийг шүүмжлэн бичсэн билээ. Бид нийтлэлдээ Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний чиглэлийн ТӨХК-иудыг давуу эрхээр шилжүүлэн авсны дараа ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан зам засварын “АЗЗА” ТӨХК-иуд, “МИАТ”-ийг, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос, уул уурхайн чиглэлийн өмчит байгууллагуудыг, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг “Хөдөө аж ахуйн бирж”-ийг тус тус авах санал гаргасныг дурдаж байв.

Улс төрийн сонгууль дөхөж буй энэ үед салбар хариуцсан сайд нар ТӨХК-иуд давуу эрх тогтоож, аж ахуйн ажил руу оролцож буй нь хөшигний ард дахь сонгуулийн мөнгө босгох нэг арга гэж хардах бүрэн үндэслэлтэй  билээ. Ийм байдлаар сайд нар улайран зүтгэж байгаа тул ТӨХК-иудыг яамныхаа харьяанд шилжүүлэх үйлдэл бодитоор ажил хэрэг болсоор байна.

УЛСТӨР: Х.БААТАР АЖИЛТАЙГАА ҮЛДЭЖ, Ч.УЛААН САЙД БАЯН БИРЖ СУГАНДАА ХАВЧУУЛАВ

Тухайлахад, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Засгийн газраар 2020.02.04-нд “Хөдөө аж ахуйн бирж”-ийг давуу эрхээр яамныхаа мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргуулжээ. Ингэснээр биржийн ТУЗ нь 70 хувийг  салбар яамнаас бүрдүүлж, тэдний олонхийн саналаар санхүү, эдийн засгийн чанартай томоохон шийдвэрүүд гарах нөхцөл байдал бүрдэж буй юм.

Энд улс төрийн талаасаа нэг сонирхолтой өнцөг байгаа нь, Ч.Улаан сайд ХААБ-ийн захирлаар ажиллаж буй Х.Баатар нар эртний “сайн найзууд”. Бүр тодруулж хэлбэл, Гаалийн Х.Баатарыг авлигын асуудалд орооцолдож явахад ард нь найз Ч.Улаан  байсан, өнгөн дээрээ “Би танихгүй” гэж хариулсан гэх яриа улстөрийн хүрээнд хөвөрдөг.

Ингэж алдаж, онож, сайндаж муудаж явсан нэгэн үеийн хоёр эдүгээ цагт харьцангуй амь нэгтэй.  Шинэ оноос өмнөхөн ТӨБЗГ-аас ХААБ дээр явуулсан шалгалтад үндэслэн, Х.Баатарыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг ТУЗ-д өгсөн байдаг. ТУЗ-ийн ирцийг ХААХҮЯ-ны төлөөллүүд бүрдүүлэхгүй гацааж, хөшигний ард Х.Баатарыг чөлөөлөх асуудлыг Ч.Улаан сайд эрс эсэргүүцсэн гэгдсэн.

Ийм байдлаар явсаар, ТУЗ нь  Х.Баатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй цаг хожих хооронд Ч.Улаан сайд биржийг яамны харьяанд давуу эрхээр шилжүүлэн авч буй юм. Үр дүнд нь, Х.Баатар ажлаа өгөхгүй, Ч.Улаан сайд 2019 онд 3.3 тэрбум цэвэр ашигтай ажилласан бланс бүхий баян биржийг сугандаа тас хавчуулж чадав.

ХААБ: ГАДНАА САНХҮҮ НЬ БЭХЖИЖ, ДОТООДДОО Х.БААТАР “ДУРААРАА ДУРГИСАН” ШИНЖТЭЙ УДИРДЖЭЭ

“ХААБ” ТӨХХК нь Х.Баатарыг ажлаа авч байхад санхүү нь хасах бланстай, урд хөршийн хэдэн компаниудтай маргаантай,  өр үүсгээд цалингаа тавьчихдаг, нэг ёсондоо “авах юмгүй” байгууллага байсан.  Тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын өндөр нөлөөллөөр Х.Баатарыг захирлаар томилж, өнөөх нь ч сайн ажилласан.

Эдийн засгийн үзүүлэлтээс нь харахад, “ХААБ” ТӨХХК-ийн цэвэр ашгийн үзүүлэлт 2014-2016 он хүртэл 200-500 сая төгрөгийн хасах дүнтэй гарч байжээ.  Энэ үзүүлэлт 2017 оноос сэргэж, 2018 онд 1.2 тэрбум, 2019 онд 3.8 тэрбумын ашигтай ажиллах төсөөлөл батлуулсан байдаг. Улмаар урд хөршийн компаниудтайгаа ч учраа олж, гаднаасаа төвхийсөн айл болон төвхнөжээ.

Гэхдээ дотооддоо асуудал нь “буцалж”, Х.Баатар нэлээд дураараа удирдсан гэх гомдлууд гарсан уу гэвэл гарсан. Энгийн жишээ татахад, компанийн тухай хуулиар байгууллагын бүтцийн өөрчлөлтийг ТУЗ-өөр баталгаажуулан хэрэгжүүлдэг байхад Х.Баатар дур мэдэн, НАЙМАН УДАА бүтцээ өөрчилсөн байжээ.Тэрбээр дур мэдэн Ерөнхий менежер албан тушаалыг бий болгож, 37 ажилтан шинээр авахдаа нутгаасаа 13 хүн томилсон зэрэг  зөрчлүүд шалгалтаар илэрчээ.

Хамгийн ноцтой нь, ХААБ-ээр арилжигдсан түүхий эдийн тодорхойлолтыг урьдчилан ба нөхөн олголтоор нэлээдгүй ихийг тараасан байдал. Биржийн арилжаа өөрөө тухайлсан момент дээр явагддаг онцлогтой. Тийм байхад бичилтийг урьдчилан ба нөхөн олголтоор хийж, ханшийн зөрүүн дээр санхүүгийн тоглолт хийх “нарийн ухаан” ашигласан гэх хардлагад өртсөн нь анхаарал татав. Шалгалтаар 2017-2019 онд ний 21.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 120.7 сая төгрөгийн шимтгэлтэй 39 биржийн тодорхойлолтыг урьдчилж олгосон байжээ.

ЭЦЭСТ НЬ, товч дүгнэж хэлэхэд “ХААБ” ТӨХХК нь ХХААХҮЯ-д  шилжсэнээр Х.Баатарт ч, Ч.Улаанд ч ашигтай тусахаар. Нэг нь ажилтайгаа үлдэж, нөгөө нь баян бирж дээр давуу эрхээ хэрэгжүүлнэ. Өнгөц харахад энэ асуудал төрийн өмч нэг агентлагаас нөгөө яам руу шилжиж буй  үзэгдэл. Гэвч хөшигний ард салбар хариуцсан сайдад ТӨХК-ийн гал тогоог ухах сайхан боломж олгож байгаа л хэлбэр юм. Уг нь тэд бодлого тодорхойлж суух ёстой. Харамсалтай нь, мэдэлдээ авсан ТӨХК-ийнхаа санхүү, хүний нөөцийг хэрхэн өөрийн дураар удирдах уу гэдэг дээр л сайд нар тархиа ажиллуулж буй жишиг энэ билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бодлын хулгайч
бодлын хулгайч
2 сар 6, 2020 08:40

ЭНЭ УЛААН НАМЫНХАА НЭРИЙГ ХӨӨДӨЖ ГҮЙЦЛЭЭ. �######�УУЛААЧ ЕРӨНХИЙ САЙДАА. ХАМГИЙГХАМГИЙН МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ХИЙЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ДАХИН ХОЖИМ БҮҮ ҮЗЭГДЭГ.

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 6, 2020 08:41

ЭНЭ УЛААН НАМЫНХАА НЭРИЙГ ХӨӨДӨЖ ГҮЙЦЛЭЭ. �######�УУЛААЧ ЕРӨНХИЙ САЙДАА. ХАМГИЙГХАМГИЙН МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ХИЙЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ДАХИН ХОЖИМ БҮҮ ҮЗЭГДЭГ.

зочинЗочин
зочинЗочин
2 сар 6, 2020 08:54

ХАА с�##�бар дампуурч дууслаа хөөрхий

иргэн
иргэн
2 сар 6, 2020 10:29

Энэ новшнууд буухгүй юм шиг аашлах юм. Цаг төр эргэвэл эд нар бүгд шоронд үхэн дээ

МАЛЧИД ТАРИАЛАНЧИД
МАЛЧИД ТАРИАЛАНЧИД
2 сар 6, 2020 11:21

ХААБ ТӨҮГ энэ байгууллагыг ГААЛЬЧИН АВИЛГАЧИН БААТАР УДИРДСАНААС ХОЙШ МАЛЧИД ТАРИАЛАНЧИДАД МАШ ИХ ГАЙ БОЛСОН ДОО.ХЯТАД НАЙМААЧИДАД ИХ ТУС БОЛСОН.АВИЛГАЛ БОЛ МЭДЭЭЖ МАШ ИХ БАЙСАН ШҮҮ.МИЕЭ.ЭНХБОЛД ХААНА Ч БАЙСАН ИХ ГАЙ ТАРИХ ЮМ ДАА

Зочин
Зочин
2 сар 7, 2020 01:41

Авилг�##�ын хэргээр ял эдэлсэн хүмүүсийг төрд ажиллуулах ёсгүй л дээ. Гэтэл Баатар төрд тэр байтугай өндөр �##�бан туша�##� хашиж сард 10 саяын ц�##�ин авч байгаа нь шударга ёсонд таарахгүй. Улаан одоо болих хэрэгтэй. Ийм сайд гэж юу байсан юм. Хог шаарууд төрийн эрхэнд байхаар уур хүрч байна.

Говь-Алтай
Говь-Алтай
2 сар 7, 2020 06:48

Баатар ахыг шагнах хэрэгтэй юм байна. Дор хаяж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор. Эсхүл МАН-аас Говь-Алтайд УИХ-д нэрийг нь дэвшүүлэх

uurtai negen
uurtai negen
2 сар 7, 2020 14:18

Zda mini Avilgaliin hergeer shivshig bolson luuvirching shagnah baitagui turiin alband oirtuulah ch erh bhgui Gaaliin baatar geed hailgaad uzeerei durakaa cham shig lalruudaas bol niigem iim bn ene lalriin uvugchuuliig turuus z##luulmaar bn

зочин.
зочин.
2 сар 10, 2020 23:18

энэ хөгшин авилгачин баатарт төрийн хууль үйлчилдэггүы ямар учиртай юм бэ.авилгачинг төрийн �##�банд ажиллулдаггүй хуультай биз дээ.баатар MAH д авилг�##�ын мөнгөөрөө хандив өргөсөн өртэй болоод ингэж оодордог бол ард түмэнд сонголт хийх эрх гэж бий шүү.энэ авилгачинг төрийн �##�банаас �######�уул.энэ бол шударга ёс.

Холбоотой мэдээ

Back to top button