НИЙГЭМНийгэм мэдээ

Караоке, баарны газрууд дуу хөгжмийн бүтээл ашигласны төлбөрт сард 20-30 мянган төгрөг төлнө

Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг үндэслэн Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлөөс караоке, баарны газруудад мөрдөх дуу хөгжмийн бүтээл ашигласны төлбөрийн шинэ тарифыг эцэслэн баталжээ.

Шинэ тарифын дагуу хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке үйлчилгээний газрууд нэг өрөөнд сард 30 мянган төгрөг, харин хотын захын болон хөдөө орон нутгийн газрууд нэг өрөөнд сард 20 мянган төгрөг төлөхөөр болсон байна. Мөн олон өрөөтэй үйлчилгээний газруудад өрөөний тооноос хамааран 10-20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.

Энэхүү зохицуулалт нь бусдын оюуны өмч, дуу хөгжмийн бүтээлийг арилжааны зорилгоор ашиглаж буй аж ахуйн нэгжүүд болон уран бүтээлчдийн хамтын удирдлагын байгууллагын хоорондын гэрээ, төлбөрийн харилцааг тодорхой болгоход чиглэж байгаа аж. Ингэснээр уран бүтээлчдийн хөдөлмөрийг хуулийн дагуу үнэлж, бүтээлийг нь ашигласны төлөө зохих төлбөр олгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button