НИЙГЭМНийгэм мэдээ
Увс аймагт сураггүй алга болсон эмэгтэйн хэргийг шалгаж байна

Сураггүй алга болоод буй эмэгтэйг эрэн сурвалжилж, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Тодруулбал, Увс аймгийн Тариалан суманд намаржиж байсан 26 настай Б.Ариунаа гэх эмэгтэй 2026.10.15-ны өглөө 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ морьтой гараад сураггүй болж, улмаар эрлийн ажиллагааг мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоогоод буй.
Тэгвэл сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авахаа мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвийдээ энэ эмэгтэй их сэжигтэй алга болчихоод байгаа юм тэр нөхөр бас шулмас хадам хоёрт их учир байгаа юм.