Нийгмийн

ШУУРХАЙ: Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг энэ сарын 11-нийг хүртэл цуцаллаа

Улсын онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Улсын онцгой комиссын хурлын шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Хот хоорондын замын хөдөлгөөнийгн гуравдугаар сарын 3-ны 06.00 цагт нээхээр боллоо. Гэхдээ энэ нь анхаарлаа сулруулж байгаа хэрэг биш. Иргэд шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.

Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ шаардлага нь хангагдах юм бол заавал 15-ныг хүлээхгүй. Мөн Зам-Үүдийн боомтоор чингэлэгээр нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангасан. Энэ мэтээр эдийн засагтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Мөн Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцлах шийдвэр гаргалаа. Ингэснээр эрсдэлтэй бүсээс ирэх хүний тоо буурна гэж үзсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button