Б.Гарамханд: Жонни Депп Д.Гүрсэд гуайг “Ямар гайхалтай нүдтэй жүжигчин бэ” хэмээгээд алга хавсарч мөргөсөн

Тун удахгүй наймдугаар сарын 21-нд Холливүүдийн шинэ кино “Waiting for the Barbarians” манай улсад нээлтээ хийнэ. Тус киноны гол дүрд Б.Ганчимэг, харин туслах дүрд АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм. Жонни Депп, Роберт Паттинсон нарын дэлхийд нэртэй жүжигчдийн хамт монгол уран бүтээлчид маань хамтран ажилласан энэхүү киноны талаар “Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч, найруулагч Б.Гарамхандтай ярилцлаа.
-Холливүүдийн ододтой монгол жүжигчид хамтран тоглосон “Waiting for the Barbarians” кино удахгүй нээлтээ хийх нь. Энэ кинонд “Black Stallion” продакшн ямар үүрэгтэй оролцсон бэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө манай жүжигчин Б.Ганчимэг тус киноны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн. Тэр өөрөө Английн агентлагт давхар харьяалагддаг жүжигчин учраас тэр шугамаар киноны сонгон шалгаруулалтад орсон. Ийн нэгэнт монгол эмэгтэй гол дүрд сонгогдсон учир манай талаас зарим туслах дүр дээр монгол жүжигчдийг санал болгосон.
Яагаад гэвэл зохиол дээр уугуул иргэд гэгдэж буй хүмүүс гардаг. “Уугуул хэлээр тэгж хэлнэ” гэх мэтээр текст бичигдчихсэн байх жишээтэй. Харин Холливүүд уугуул хэл гээд шинэ хэл зохиочихдог. Иймд бид гол дүрд нь монгол эмэгтэй сонгогдсон учраас уугуул хэл нь монгол байя, цаашлаад дээр дурдсанаар монгол жүжигчид оруулъя гэж санал болгосон юм. Нэг үгээр ний нуугүй хэлэхэд энэ бол “Гар бариад, бугуй барина” гэдэг шиг бага багаар ахиулж хүрсэн процесс юм л даа.
Ингээд манай продакшн зохиол дахь уугуул хэлээр ярих хэсгүүдийг утга зүйн хувьд монголчлох, ахмад жүжигчид болох АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, мөн залуу жүжигчин Б.Дөлгөөн-Эрдэнэ нарыг кино багт оруулах ажлыг зохион байгуулсан гэж болно. Бидэнд ирсэн текст тээр “Аав үхсэн, би зовж байна” гэж байх жишээтэй. Манай хэл баялаг, хэзээ ч “Аав үхсэн” гэж ярьдаггүй, “Тэнгэрт хальсан”. “Зовж байна” гэхгүй “Үйлээ үзэж байна” ч гэдэг юм уу. Энэ мэтээр хувиргах, мөн зураг авалтын талбай дээр хянан тохиолдуулах ажлыг хариуцаж ажилласан даа.

-Киноны зарим зураг авалтыг Монголд хийсэн гэх ойлголт олон нийтийн дунд байна?
-Монголд ер зураг авалт хийгдээгүй. Зураг авалт 100 хувь Морокко улсад хийгдсэн.
-2019 онд Венецийн кино наадамд оролцох үедээ анх үзэгчдийн хүртээл болсон юм билээ. Монголд ийн нээлтээ хийж буй нь чухам ямар онцлогтой вэ?
-Дэлхий даяар цар тахалтай, вирусийн халдвар дэгдэх эрсдэлтэй, маш хүнд нөхцөлд бид ажиллаж байна. Тэгсэн ч ашиг олохын төлөө гэхээс илүү анхны том ажлаа монгол үзэгчдэдээ аль болох сайн түгээх, хүргэх зорилго тавьсан. Нэг үгээр том эрсдэл хүлээж, киноны албан ёсны эрхийг авч, эх орондоо гаргаж байна. Бид Холливүүдийн киноноос цөөн ч гэсэн жүжигчдээ харж байсан. Гэхдээ энэ удаад илүү олноор харах боломж нээгдлээ. Жонни Депп, Роберт Паттинсон нарын алдартай жүжигчидтэй монгол жүжигчдээ хамт харах нь. Мөн Оскарын шагналт жүжигчин монгол хэлээр ярихыг анх удаа үзэх гэж байна.
-Манай талаас хөрөнгө зарж, албан ёсны эрхийг нь авсан юм байна. Энд нээлт хийхэд хэр том мөнгө хөдөлгөсөн бэ?
-Энэ бол яг арилжааны шугамаараа явагдаж буй процесс учир бид мөнгө төлж, киног эх орондоо гаргана. Манай тал кинонд оролцлоо гээд бидэнд киногоо үнэгүй өгөхгүй шүү дээ. Харин хөрөнгө, мөнгөний хувьд гэрээн дэх нууцлалын асуудал. Ер нь өндөр л зардал гэж хэлнэ.

-Кино сонирхогчдын хувьд энэ кинонд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг хүмүүс мэтээр дүрсэлсэн гэлцэж байна. Монголчууд тэнд ямар өнгөөр харагдах юм бэ?
-Зүйтэй, энэ хамгийн чухал. Энэ кино газар нутаг, улс орон дурдахгүй. Энэ бол монголчууд юм, мороккочууд юм гэхчлэн нэр заахгүй. Агуулгын хувьд Английн колончлолын цаг үеийг харуулж байгаа. Харин бидэнд Английн колонид орсон түүх байхгүй.
Зохиолчийн хувьд “Хэн нь зэрлэг вэ?” гэдэг асуултыг тавьсан. Соёлч нийгмийг бүтээн байгуулсан гэгдэж буй, колончлогч орнууд нь зэрлэгүүд юм уу? Өөрөөр хэлбэл зэрлэг балмад үйл ажиллагаа явуулж, улс үндэстнийг эзэрхийлж байгаа нь зэрлэгүүд юм уу, зэрлэг хэмээн цоллуулагсад нь зэрлэгүүд юм уу... Зохиолч киноны уугуул иргэдийн дүрд монголчууд орж ирсэнд маш их баярласан. “Том гүрнүүд жижиг улс үндэстнүүдийг эзэрхийлж, соёлыг нь үгүй хийж, зэрлэг авирладаг. Үүгээр л дуугарахыг хүссэн. Би монголчуудыг дараагийн Африк битгий байгаасай гэж боддог” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байгаа.
-Нэг салбарынхан нь киног хэрхэн хүлээж авч байна вэ. Тэдний хандлагад чих тавьж байна уу?
-Монголын кино урлагийн энэ жижигхэн тогоог жаахан ч гэсэн тэлэх үйл ажиллагаа учраас бүгд нааштай хандах болов уу гэж бодож байна. Ер аль талыг нь сөргөөр харах ёстойг би сайн мэдэхгүй байна. Монгол кино аль болох олон улсад сонсогдоосой. Тэгж байж гаднын уран бүтээлчид бидэнтэй хамтарч ажиллах, Монголд гаднын кинонууд хийгдэх үүд хаалга нээгдэнэ. Тэгэхгүй бол гэв гэнэтхэн бидний тухай цочиж, санаж сэрэхгүй шүү дээ. Тийм учраас манай кино салбарынхан нааштай хүлээж авч буй болов уу л гэж бодож байна. Венецийн кино наадамд кино танилцуулагдахад “Англи, монгол хэл дээр” гэж тавигдсан. Тэрийг хараад баярлаж суулаа. Аль болох л бид гаднын зах зээлд дөхөх хэрэгтэй.
-Уг нь киног хэзээ нээе гэж төлөвлөж байсан бэ?
-Аравдугаар сард нээе гэж бодож байсан. Тэр хүртэл сайн маркетинг хийж, хүмүүст ойлгуулъя гэж төлөвлөсөн байлаа. Харин олон шалтгааны улмаас хугацааг наашлуулах ёстой болсон.
-Кино баг монголчуудтай хамтарч ажилласандаа хэр сэтгэл ханамжтай үлдсэн бол?
-Маш сэтгэл ханамжтай үлдсэн. Б.Ганчимэгийн хувьд хэдий анхнаасаа сонгон шалгаруулалтаар тэнцсэн жүжигчин хэдий ч кино багийнхан “Бид маш зөв сонголт хийжээ” гэцгээж байсан. Харин Д.Гүрсэд, П.Цэрэндагва нарт ерөнхий продюсер Майкл Фицжеральд өөрөө алга хавсарч мөргөсөн. Манай хоёр ахмад жүжигчнийг бол үнэхээр шүтэж, мөргөөд буцсан.
-Холливүүдийн кино багтай ажиллах үед шинээр харсан, мэдэрсэн зүйлсээсээ хуваалцвал?
-Нэгдүгээрт, том төсвөөр боссоныхоо хэрээр оролцож буй бүх уран бүтээлчид нь зөвхөн ажилдаа төвлөрч, анхаарч ажилладаг юм билээ. Нөгөө талд уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг 100 хувь хангаж өгдөг. Ажлын хариуцлага гэдэг асар өндөр. Мөн Морокко улсын бодлого өөрөө кино урлагийг дэмжиж байна. Буурай л орон шүү дээ. Гэвч Мороккогийн ханхүү кинонд дуртай, тэр ч утгаараа сонин менежмэнтүүд хийсэн байдаг юм билээ. Жишээ нь би Мараккеч хотыг үзэж явахад хөтөч маань, “Энд оддын гэр бий” гэж байсан. “Тэд Мороккод амьдардаг юм уу?” гэхэд “Манай улсаас байшин бариад тэдэнд бэлэглэчихсэн” гэж байгаа юм. Энд нэг өмчтэй болчихсон хүмүүс чинь жилдээ хоёр юм уу нэг удаа ирэх нь ээ дээ. Байнга амьдрахгүй нь хамаагүй, гаднаас ирсэн жуулчдад хүртэл энэ нь өөрөө үзмэр болчхож байгаа юм.
-Жонни Депп нартай ажиллах манай уран бүтээлчдэд хэр сонихон байв?
-Жонни Деппийн хувьд ямар ч хана, хаалтгүй, маш энгийн хүн юм билээ. Манай талаас тэдэнд Монголын нууц товчоо, мөнгөн аяга, мөнгөн тоногтой чонын шагай гэх мэт гарын бэлэг барьсан юм. Ингээд Жонни Депптэй байнга тааралдахгүй ч хааяа таарахдаа, “Нөгөө номоо уншиж байна уу?” гээд л асууна. “Амжаагүй л явна” гэнэ. Нэг удаа тааралдтал өөрөө, “Сайн уу, Гармаа. Би номоо уншаад эхэлчихсэн байгаа шүү” хэмээж байсан нь их дурсамжтай санагддаг. Жонни Депп нээрэн Д.Гүрсэд гуайг анх хараад “Би энэ хүний нүд рүү харахад намайг нэвт уншчихаж байгаа юм шиг санагдаж байна. Энэ ямар гайхалтай нүдтэй жүжигчин бэ” гэж байсан. “Би тан руу харж чадахгүй байна” гэж хэлээд Д.Гүрсэд гуайг тэвэрч байсан.
Найруулагч Сиро Герра бол хоёр удаагийн Каннын шагналт найруулагч шүү дээ. П.Цэрэндагва гуайн хэсгийг ганцхан дубль яваад л авчихдаг. Ямар ч засвар, нэмэлт зааварчилгаа байхгүй. Кино баг “Дахиад нэг явъя” гэхэд нь П.Цэрэндагва гуай, “За, би яах хэрэгтэй вэ?” гэж асууна. “Үгүй ээ, юуг ч засах хэрэггүй. Бидэнд зүгээр л дахиад нэг авах ёстой юм шиг санагдаад байна” гээд группээрээ нирхийтэл инээлдэж байсан. Нэгхэн дубль аваад болчихож байгаа нь тэдэнд итгэмээргүй санагдаж байсан.

-“Waiting for the Barbarians” олон улсын үзэгч, шүүмжлэгч нараас ямар үнэлгээ авсан бол?
-Кино наймдугаар сарын 7-нд АНУ-д нээсэн. АНУ-д гэхэд кино театрууд нь ажиллаж эхлээгүй байгаа. Тэгэхээр үнэлгээ, шүүмжүүд хараахан хийгдэж амжаагүй байх шиг. Манай улсын хувьд энэ киноны театрын нээлтийг хийж буй бас нэгэн онцлогтой байна. Ихэнх улсууд үзвэр, үйлчилгээний газраа нээгээгүй байгаа.
-Киноны нээлтэд гаднын уран бүтээлчид ирж, оролцох уу?
-Үгүй. Хил хаалттай, нөгөөтээгүүр уран бүтээлчид өөрсдөө тухайн улс орондоо багагүй хүнд нөхцөлд суугаа шүү дээ.
-Үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Манай үзэгчид Холливүүдийн киног халуунаар нь үзээд сурчихсан улс. Энэ удаад ч мөн тэгж, дэлхийн одуудын зэрэгцээ монгол жүжигчдээ харах, тэр дундаа Б.Ганчимэгийг гол дүрд нь харах боломж нээгдэж байна. Энэ бол монголчуудыг зэрлэг балмад үндэстэн гэж цоллосон кино огт биш юм. Киног үзээд утга санаа, хөндөх гэсэн сэдвийг нь манай үзэгчид ойлгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Колончлогчид нь бүдүүлэг угуул иргэд нь соёлтой гэдэг чинь �##�баны л хэллэг шүү дээ. Ерөнхийдөө нэрийг нь уншаад монголчууд тоглосоныг нь уншаад л хүмүүсийн толгойд бүдүүлэг Монгол гэдэг 2 үг хоршоод л ороод ирнэ. Энэ үзэл бодлыг тайлах�##� их
Ugaasaa l bid buduuleg humuus shuu dee, yundaa gomorhoh ve dee.
Анхнаасаа зохиол нь Монголчуудын т�##�аар байгаагүй. Зэрлэг овог гэж бна..
Монголчууд гэж нэгч үг гарахгүй кинонд. Түүнчлэн жүжигчин хүн дүрдээл сайн орно ш дээ. Зохиолд анхаара�##� маяглаад байхгүй.
Гэхдээ яах вэ ийм замыг ч болсон дамжаад холливудтай холбогдоно гэдэг бас л амжилт юм даа
Оросын кино сайтуудаар �##�ь хэдийн гараад эхэлчихсэн байгаа. Үнэхээр �##�дартай жүжигчид тоглосон боловч. Ёстой тэнэг кино болсон байна лээ. Гол дүр тоглож байгаа тэр нэг хүүхэн ёстой авах юм �##�га. Цэрэндавга гуай л сайхан харагдаж байна лээ.
Saihan hereg bna. Ulam tom amjilt hvsey.
Ene doromjlood bgaa nohdvvd zvgeer l z##l. Muusain ataarhagchid.
Өрнийнхөн Азиудтай мээдлэхэддээ �##�га хавсрахаар нь түгээм үзэгдэл тэр дундаа ковидийн үед Английн хаанч иргэдтэйгээ хавсра�##� явж хачин утгатай юм бичих юм. Алга хавсарсан гэх шиг хүн юм чинь мэнд мэдэх байлгүйдээ
za surtei sh dee neg muu kino tegeed hen ch togloson sur uzuulchikh yum daa
Gaihaltai! Amjilt huseye!
Гүрсэд гуай хүнгүй газар хэд ухамсрын шанаа өгсөн юм байлгүй дээ
Yu ch gehewdee neeree,,
Yagaad iim m#l ymbe ?
Арай ч дээ бас тийм байлгүй дээ.
Энд жоохон ч гэсэн муулсан коммент бичиж аваад дотор онгойгоо байгаа.
Атаархаж хорссон доо үхэх гэж байгаа хэд маань чяцга царайлцгаагаад, "баас" шиг өмхий үгээ "хошного" шиг амнаасаа савируулаад ав�##�гүй дэ
3 jliin umnuus pre production aas ehelj huleej suusan kino maani odoo l neg garah ni de
САЙХААН САЙХАН....Өшөө их амжилт хүсье.
Ingej hudla uursdigu duvulgud hol ywhgude mi huuhdud
хамгийн муу нэртэй �######� долоогч �####� даа