
Хүүхэд өсөж, өмсөж байсан хувцас нь багадна. Анх өлгийдөхөд өмсгөсөн бяцхан хувцас, сүү үнэртсэн нярайн боди, анхны баяраар нь өмсүүлсэн даашинз, комбинзон гээд эцэг эхийн сэтгэлд дурсамж болон үлдсэн зүйлс бий. Нэг л мэдэхэд хүүхдийн шүүгээнд багтахгүй болсон тэдгээр хувцсыг хаях ч хайран, хадгалах гэхээр зай эзэлнэ. Харин тэдгээрийг зүгээр нэг хуучин хувцас бус, хүүхдийнхээ нялх үеийг санагдуулах нандин дурсгал болгон хувиргаж болдог ажээ.Хүүхдийнхээ багадсан хувцсыг нэг бүрчлэн ялгаж, өнгө загварыг нь зохицуулан, онцлог хэсгүүдийг нь зүүмэл урлагаар урлаж, хөнжил болгон бүтээдэг залуухан ээжийн ажил ийм л санаанаас эхэлжээ. Тэрбээр хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн өмсөж байсан хувцаснуудыг дурсамж шингэсэн хөнжил болгон урлаж, хожим том болсон хойноо ч нялх үеэ мэдэрч, аав ээжийнхээ хайрыг санан дурсах боломжийг бүтээлээрээ дамжуулан












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.