Нийгмийн

Хавцал руу машин унаж, нэг хүн амиа алджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс хойд зүгт 76 км-т Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 60 метрийн өндөр хавцал руу унажээ. Тухайн машинд 11 хүн сууж явсан бөгөөд тэд самар түүгээд буцаж явжээ. Улмаар 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан байна.

Энэ тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр өчигдөр 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 46 настай Б, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат 38 настай М, Сонгинохайрхан дүүргийн харьяат 36 настай Э, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 36 настай М, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат 35 настай Л, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат 32 настай Б нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 36 настай Г-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button