ДЭЛХИЙ

Францад дахин террорист халдлага боллоо

Энэ сарын 16-ны өдөр Парис хотод Исламын экстремист үзэлтэй цагаач залуу дунд сургуулийн багшийн толгойг тастдсан аймшигт хэрэг гарсан билээ.

Уг хэрэг гарсны дараа Франц улс Исламын хэт туйлшрагч үзэлтнүүдийг мөрдөн мөшгиж, нутгаасаа хөөх арга хэмжээ авч эхлэхээ мэдэгдсэн юм. Франц улсын экстремист Исламын эсрэг авж байгаа арга хэмжээнд зарим Исламын улсууд дургүйцэж, Бангладешд эсэргүүцлийн жагсаал болж байгаа аж.

Өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.10.27) Францын Гадаад Хэргийн яамнаас Исламын орнуудад амьдарч буй иргэддээ болгоомжтой байхыг сануулсан байна.

Тэгтэл Францын Ницца хотын сүмд өнгөрсөн пүрэв гарагийн өдөр (2020.10.29) террорист халдлага болжээ. Хэрэгтэн нэг эмэгтэйн толгойг тасдаж хоёр өөр хүнийг хутгалж хөнөөсөн байна. Баривчилгааны үеэр хэрэгтэн өөрөө гэмтсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн аж.

Ницца хотын дарга Кристиан Эстроси хэлэхдээ “Халдагч Аллаху Акбар гэж орилж байсан хэмээн цагдаа нар мэдэгдсэн. Хангалттай бол хангалттай бид газар нутгаа Фашист-Исламын үзлээс ангижруулах хэрэгтэй” гэсэн юм.

Энэ хэрэг гарснаар Франц өнгөрсөн хоёр сарын дотор гурван экстремист Исламын террорист халдлагад өртөөд байгаа юм. Үүнээс харахад Францад Исламын хэт туйлшрал асуулад болсон нь илт байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button