
Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Өлгийн даваа гэдэг газарт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж яваад 60 метрийн өндөр хавцал руу унажээ.
Улмаар 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр 10.29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.