ДЭЛХИЙ

Дахин халдлага гарч болзошгүйг Францад байгаа монголчуудад анхааруулав

Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ хандан анхааруулсан мэдээлэл гаргажээ. Түүнд:

“ФРАНЦ УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Франц улсад тогтоож буй хөдөлгөөн хязгаарлалтын улмаас 2020 оны арванэгдүгээр сарын 2-ны өдрөөс хязгаарлалт цуцлагдах хүртэлх хугацаанд Монгол Улсын ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээг биечлэн (хүрэлцэн ирэх хэлбэрээр) үзүүлэх боломжгүй болов.

Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 (2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох) дугаарын утсаар, [email protected] цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой.

Цахим болон биет шуудангаар авах боломжтой гадаад паспорт захиалах, зарим хуулийн тайлбар тодорхойлолт авах, төрсний гэрчилгээ хүсэх (гэрлэлттэй нөхцөлд), шуудангаар баримт бичгээ явуулж баталгаажуулах зэрэг үйлчилгээг зайны хэлбэрээр энэ үед авах боломжтой.

Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг http://www.ambassademongolie.fr/service-consulaire/ хаягт нэвтэрч авна уу.

Нотариатын хуульд заасан ЭСЯ-нд биеэр ирж гарын үсэг зайлшгүй зурах, Иргэний улсын бүртгэлийн хуульд заасан иргэний үнэмлэх авах /хурууны хээ авах/ зэрэг цахим хэлбэрээр болон биет шуудангийн зэрэг арга замаар шийдвэрлэх боломжгүй үйлчилгээг та хөдөлгөөний хязгаарлалт зогсох хугацаа хүртэл түр хүлээнэ үү.

Дэлхий даяар үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг иргэн та ойлгож гарч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг хамгаалж эрүүл байхыг хүсье.

Консулын асуудлаар иргэн танд тулгарсан асуудлыг ЭСЯ-ны консултай дээрх харилцааны арга хэрэгслүүдээс сонгон харилцаж шийдвэрлэх боломжтой юм. Танд тулгарсан асуудлыг бид хуулийн хүрээнд, иргэн танд саад бэрхшээл багатай хэлбэрээр шийдвэрлэхийг хичээх болно.

Мөн Франц Улсын гадаад нөхцөл байдал, сургуулийн багшид халдсан террорист халдлагын хэрэг, Нис хотод өнөөдөр өглөө гарсан террорист халдлагатай холбоотойгоор дахин халдлага, гэмт үйлдэл гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа онцгой анхаарал болгоомжтой байна уу” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цээл
цээл
2020-11-02 00:58

ийм ээжүүд бий.нэгииг нь урамшуулдаг нь зөв шүү.ийм ээж нарыг бүгдийг урамшуулахыг хүсэж б.а ээжүүдийн ихэнх нь үрийнхээ төлөө байдаг. харамс�##�тай нь буруу үзэл баримтл�##�аас болж үр хүүхэдтэйгээ тэрсэлдэж гунигтаы төгсгөлд хүрдэг т�##� бий.өөрсдөө сайн бэлтгэгдэж байж үр хүүхэд тэй болох эсэрээ шийдвэрлэж байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button