НИЙГЭМ

Я.Содбаатар: Таван өдрийн хатуу хөл хорио тогтоож байна

Өнөөдөр /2020.11.11/ УОК хуралдаж, дараа нь мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаан дөнгөж сая өндөрлөж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Засгийн газар шуурхай хуралдаж шийдвэр гаргалаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3.3-т заасны дагуу улсын хэмжээнд 11-р сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 17-ны 06:00 цагийн хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл маргааш өглөөний 06:00 цагаас ирэх хоёр дахь өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы зарчим руу оруулж байна.

Энэ хугацаанд манай эрүүл мэндийн салбар, цагдаа хүчний байгууллагууд ард иргэдтэйгээ хамтарч энэ өвчнийг даван гарна гэж бодож байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Монгол Улсад анх удаа мөрдөх гэж байна. Энэ хугацаанд дараах байгууллага хэвийн ажиллана.

Хүнсний хангамж хэвийн байх ёстой учраас хүнсний зах, шатахуун түгээгүүр, худаг, эмийн сан, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. Бусад зүйлд хязгаарлалт хийнэ. Ард иргэдийг гэрээсээ битгий гараач гэж хүсч байна. Хөдөлгөөнийг эрс хязгаарлаж зогсоох юм. Зөвхөн хүнс авах, ус авах гэм мэт шаардлагатай үед л гэрээсээ гарахыг хичээнгүйлэн хүсч байна.

Төрийн байгууллагуудад тодорхой тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах алба байдаг. Тэр хүрээний хүмүүс ажиллана. Бусад хүмүүс гэртээ байна. Хувийн хэвшлийн байгууллагууд бас ажилчдаа онлайнаар ажлаа хийх боломжийг олгооч гэж хүсч байна. Ингэж хамтдаа арга хэмжээ авч байж үр дүн гарна гэж тооцож байна.

ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, эрдэмтэн судлаачдаас өгсөн зөвлөмжид үндэслэж энэ шийдвэрийг гаргалаа” гэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2020-11-11 23:42

Ингэхээс өөр арга байхгүй байх аа. Бүх нийтээрээ сан�##� нийлж зангидсан гар шиг байх хэрэгтэй. Мэдээлэл хязгаарлах хэрэггүй. Харин сайтууд бичсэн хүний утасны дугаартай бичвэрийг л гаргаж байгууштай байна. Бие бие харааж зүхэхгүй баймаар байна. Шүүмжлэх зүхэх хоёр өдөр шөнө хоёр шиг ялгаатай шүү дээ.

irgen
irgen
2020-11-12 02:24

Tenger zayat ard tumen mini eviig erhemlej elegseg baij bie biendee dem bolj eireg setgeltei baij huchee negtgen hamtdaa davan gartsgaaya

Холбоотой мэдээ

Back to top button