УЛС ТӨР
МҮОНРТ-ийн ҮЗ: Ч.Батцэнгэл нэрээ татсанаар үлдсэн зургаан нэр дэвшигчийг томиллоо

УИХ-аар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, ТББХ-оос дэмжсэн долоон гишүүний зургааг нь томиллоо.
Харин Ч.Батцэнгэлд УИХ-ын дарга Г.Занданшатар нэрээ татахыг зөвлөхөд тэр хүлээж авчээ. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн байв.
Тайлбар өгөхөд, Ч.Батцэнгэл одоо "Монголын мэдээ” телевизийн захирлаар ажилладаг. Ийн тодорхой хариуцлага хүлээж, кабинетийн дарга, Ерөнхий захирал Л.Ниннжамц нь өөрөө ажлаа өгсөн ч Ч.Батцэнгэл шат ахин Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн нь МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлээд байсан юм. Түүнийг ёс зүйн хувьд нэрээ татах нь зүйтэй хэмээж байлаа.
Ингээд:
- Ж.Цэсэн /Ерөнхийлөгчөөс/
- Г.Отгонбаяр /Ерөнхий сайдаас/
- М.Уянга /Ерөнхий сайдаас/
- Б.Ганболд /УИХ-аас/
- М.Наранбаатар /УИХ-аас/
- Д.Цоодол /УИХ-аас/ нар МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүн болжээ.
Нэр дэвшигчдийн тухай бичсэн тойм нийтлэлийн энд дарж уншина уу.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Battsengel uhamsartai bna boljee iim hel amtai ochood hamt olondoo nud uzuurlegdej yawaad yu hiihew busad ni ch medehgui zugeer l deereesee tomilchidog yumshiw de mtv bol teheer yaj ard tumnii nud chih bhaw de
хамар залгиурын арчдас авахдаа шаардлага хангаагүй арчдас аваад л(буруу авч б.а) мөнгө үрээд л псда нар.сэтгэгдлийн талбаруудаа 90%-ийг нь хаажээ.9