ЭЛЕКТОРАЛ КОЛЛЕЖ: Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох жинхэнэ сонгууль болно

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоод таван долоо хоног өнгөрч байна. Гэхдээ дараагийн ерөнхийлөгчийг сонгох албан ёсны санал хураалт өнөөдөр болох болно.
Үнэндээ америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэсэн үг.
Бүх мужууд сонгуулийн үр дүнгээ баталгаажуулсны дараа электорууд өөрсдөө арван хоёрдугаар сарын 14-ний өдөр саналаа өгдөг. АНУ-ын үндсэн хуульд электор хүмүүс Конгрессын гишүүн болон холбооны алба хаагч байж болохгүй юм. Харин тэтгэвэртээ гарсан улс төрч, муж болон орон нутгийн сонгогдсон албан тушаалтан байж болдог юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй нам болгон сонгууль болохоос сарын өмнө электоруудаа сонгодог. Муж болгон электоруудаа сонгохдоо өөр дүрэм баримталдаг аж. Электорууд сонгуулийн өмнө л аль нэг нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлдэг, иймд тэд ихэнхдээ дэмжиж байсан нэр дэвшигчдээ л саналаа өгдөг байсан. Гэвч электорууд заримдаа өөр нэр дэвшигчид өгдөг. Жишээ нь 2016 оны сонгуулиар Клинтоноос тав, Трампаас хоёр электор “урвасан” байна.
Ингээд эцсийн дүндээ электоруудын өгсөн санал хураалт хэн ерөнхийлөгч болохыг шийддэг системтэй гэсэн үг.
Эх сурвалж: BBC
Б. БУЯНДОРЖ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.