ДЭЛХИЙ

Суэцийн сувгийг чингэлэгт хөлөг онгоц бөглөжээ

Египет улсын Суэцийн сувгийг 400 метр урттай  чингэлэгт хөлөг онгоц бөглөжээ. Дэлхийн худалдааны 12 хувь нь Газар дундын болон Улаан тэнгисийг холбосон Суэцийн сувгаар дамжиж өнгөрдөг аж. Тус суваг нь Европ болон Азийн хоорондох хамгийн ойр холбоос юм.

Сувагт гацсан “Ever Given” нэртэй онгоцыг Тайванийн “Evergreen Marine” компани ажиллуулдаг байна. 200 мянган тонн жинтэй “Ever Given” онгоц мягмар гарагийн 07:40 минутын үед (Египетийн цагаар) хажуу тийш эргэн гацжээ. Тус онгоц Хятадаас Нидерланд улсын Роттердам хот руу бараа зөөж байсан аж.

Египет улс зарим тээвэрлэх онгоцнуудад явах зам нээхийн Суэцийн сувгийн хуучин хэсгийг түр нээжээ. “Reuters” агентлаг мэдээлснээр “Ever Green” онгоцны хойд талд 30, өмнөд талд гурван онгоц гацсан байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button