ДЭЛХИЙ

Суэцийн сувгаас “Ever Given” онгоцыг чөлөөлж гаргажээ

Долоо хоног гаруй Суэцийн сувгийг бөглөсөн 400 метр урттай “Ever Given” чингэлэгт онгоцыг даваа гарагт (2020.03.29) 15:05 минутын орчим (Египетийн цагаар) чөлөөлөн гаргажээ. Одоо“Ever Given” онгоцыг “Great Bitter Lake”-д бүрэн үзлэгт оруулах аж. Урьдчилсан мөрдөн байцаалтаар хөдөлгүүр эсвэл эд ангийн бүтэлгүйтлийн улмаас онгоц гацаагүй хэмээн дүгнэжээ.

“Lloyd’s List” сайтаас харахад даваа гарагийн байдлаар 370 гаруй онгоц сувгийн хоёр талд гацсан байжээ. Суэцийн сувгийн захиргаа хэлэхдээ хоёр талд бөөгнөрсөн онгоцнуудыг чөлөөлж явуулахын тулд гурван хоног шаардагдана гэж тооцоолсон байна.

Мөн “Lloyd’s List” сайт “Ever Given” онгоц өдөр бүр 9.6 тэрбум ам.доллар хүрэх хэмжээний худалдаанд саад учруулж байгаа хэмээн үзсэн. “Ever Given”-ийг чөлөөлөхийн тулд 30 мянган метр куб элс ухаж, 13 онгоц ашигласан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button