ДЭЛХИЙ

Суэцийн сувагт гацсан онгоц цагт 400 сая ам.долларын алдагдал учруулж байна

Суэцийн сувагт 400 метр урттай “Ever Green” нэртэй чингэлэгт онгоц гацсан. Дэлхийн худалдааны 12 хувь нь Газар дундын болон Улаан тэнгисийг холбосон тус сувгаар дамжин өнгөрдөг. Сувагт гацсан “Ever Given” нэртэй онгоцыг “Evergreen Marine” компани ажиллуулдаг байна. 200 мянган тонн жинтэй “Ever Given” онгоц мягмар гарагийн 07:40 минутын үед (Египетийн цагаар) хажуу тийш эргэн гацжээ. Тус онгоц Хятадаас Нидерланд улсын Роттердам хот руу бараа зөөж байсан аж.

“Ever Green” чингэлэгт онгоц цагт 400 сая ам.долларын хохирол учруулж байгаа хэмээн “Lloyd List” сайт тооцоолсон байна. “Lloyd List” сайт Суэцийн сувгаар өдөр бүр 9.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бараа явж өнгөрдөг хэмээн дүгнэжээ.

Суэцийн сувгаар өдөрт дунджаар 93 онгоц явж өнгөрдөг, иймд одоогийн байдлаар 300 гаруй онгоц тус сувгаар нэвтэрч чадаагүй гэсэн үг.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button