Нийгмийн

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудыг нэмж байгуулна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийн хэрэгжилтийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээлэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Мөн Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээлэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Шадар сайд, зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээлэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button