НИЙГЭМ

Өнөө орой КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50.400 тун АстраЗенека вакцин ирнэ

Манай улсын нэгдэн орсон ДЭМБ-ын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50,400 тун АстраЗенека вакцин өнөө орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгээр ирэх юм байна. Вакциныг хүлээж аваад ХӨСҮТ-д горимын дагуу хадгалах аж.

Өмнө нь гуравдугаар сарын 12-ны өдөр 14,400 тун АстраЗенека вакцин хүлээн авсан. Тэгэхээр нийтдээ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 64,800 тун вакциныг хүлээж авч байна. ГХЯ-ны зүгээс уг хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар нийт 600,000 иргэнийг хамруулах 1,200,000 тун вакциныг үнэ төлбөргүй хүлээж авна гэж мэдэгдээд байна.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Нөгөө японоос өгнө гэсэн вакцин яасан бэ? ОХУ-ын Спутник вакцин хэзээ орж ирэх юм бол?

Холбоотой мэдээ

Back to top button