НИЙГЭМ

11 давхраас унаж нас барсан эмэгтэйн хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авч байна

Баянзүрх дүүргийн Цагаан хуаран хотхоноос 20 орчим насны эмэгтэй унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус дүүргийн 14 хороонд байрлах Цагаан хуаран хотхоны 86в байрны 11 давхраас оройн 17.10 минутын орчим эмэгтэй хүн унаж, нас барсан хэрэг өчигдөр /2021.05.05/ гарсан юм.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж, талийгаачийг тогтоох ажиллагаа хийгдсэн бөгөөд одоогоор "Камерын бичлэг үзэж, гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа” аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь 20 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд харилцаа сайтай, инээмсэглэж явдаг байсан гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button