НИЙГЭМ
Угаартсаны улмаас 5, 6 настай хүүхдүүд амиа алдаж, аав ээж нь сэхээнд байна

Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд "Гэр бүлийн таван гишүүн угаартлаа” гэх дуудлага өнөөдөр /2021.06.07/ өглөө 09.35 цагийн үед эмнэлгийн байгууллагад бүртгэгджээ.
Улмаар дуудлагын дагуу очиход монгол гэрийн янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай бага насны хоёр хүүхэд болох 5 настай эмэгтэй Т, 6 настай эрэгтэй Т нар нас барсан, аав ээж дүү нь угаартсан байдалтай байсныг эх сурвалж хэллээ. Улмаар угаартсан гэх аав, ээж, дүүг нь нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн аж.
Өчигдөр хоёр өрхийн 9 иргэн угаартсан гэх дуудлага эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэнээс, 4 нь эмнэлгийн тусламж авчээ.
О.ЭНЭРЭЛ











Ийм мэдээнд үнэмшихээ больсон. Монгол хүн хүн нас барах, ширүүн бороонд л өрх бүтээдэг. Бусад үед бүтээдэггүй. орчин үед тооно шилтэй бүтээх шаардлагагүй болсон.
Иймэрхүү хэргийн газар нүүрсний худалдаачид биш цагдаагийнхан эхэлж очиж байх хэрэгтэй байна. Нүүрснийхэн хариуцлагаас зугтаад гялс өрхийг нь бүтээгээд зуухных нь тасалбарыг цааш түлхчихдэг гэж сэрдэж байна.
Мөн галтай цогтой үед хүн яндангаа сугалдаггүй. Тэгэхээр энэ бүгд ямар ч логикгүй зохиомол мэдээлэл гэсэн үг. Хүмүүсийн амь нас эрсдэх аюултай эрүүгийн хэргийг ингээд чимээгүй дараад өнгөрөөд байх нь хуульд харш !
Энэ чинь санаатай аллагын хэрэг байна ш дээ.
Энэ одоо ингэтлээ тэнэгрэнэ гэж байх уу. Арай л юмаа.
Iim hvn itgemeergvi shaltgaanr ugaartana gj bhu mongol hvn hze baitlaa gal tvlchiheed yndangaa sugalj orhoo bvteedg blada