Нигери улсад зэвсэглэсэн этгээдүүд 150 хүүхэд хулгайлжээ

Нигери улсын Кадуна мужид зэвсэглэсэн этгээдүүд сургууль руу халдсаны дараа 150 гаруй хүүхэд алга болжээ. Хүүхдүүдийг олохоор цагдаагийн офицерууд цэргийн албан хаагч нартай хамтран шуурхай ажиллаж байгаа аж. Нигерид сургуулиас нь сурагч нарыг хулгайлах тохиолдол их гардаг.

Даваа гарагт болсон тэрхүү халдлага нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хүүхдүүдийг олноор нь хулгайлсан арав дахь хэрэг аж. Албан тушаалтнууд хэлэхдээ зэвсэглэсэн этгээдүүд барьцаа мөнгө авахын тулд хүүхдүүдийг хулгайлдаг хэмээжээ. Зэвсэглэсэн этгээдүүд өнгөрсөн жилээс хойш мянга гаруй хүүхэд хулгайлсан бөгөөд тэдний 150 гаруй нь одоо хүртэл олдоогүй байна.
Халдлага болсон сургуулийн захирал Жон Хаяаб хэлэхдээ халдлагаас 25 сурагч зугтсан боловч үлдсэн хүүхдүүд алга болсон хэмээжээ. Ойролцоогоор 180 гаруй хүүхэд тус сургуульд суралцдаг аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.