НИЙГЭМ

Талийгаачийг ялгаварлан гадуурхсан тул уучлал гуй гэж НЭМГ-т шаардлага хүргүүлжээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай НЭМГ-т шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагатаа өнгөрсөн амралтын өдөр “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэн Р-д хүндэтгэлгүй хандсан тул уучлалт гуйж, ар гэрт нь нөхөн олговор олго гэж тусгажээ.

“Энэрэл” эмнэлгийн гадна тусламж авч чадалгүй нас барсан иргэн Р-ын тухай НЭМГ-ын дарга Р.Бямбадорж мэдээлэхдээ “Орцны подвоолд амьдардаг, сүүлийн 10 хоног тасралтгүй архи уудаг хүн байсан” гэж ярьсан. Энэ нь талийгаачийн хувийн мэдээллийг нууцлаагүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн нийгмийн шүүжмлэлийг хүлээгээд буй.

Талийгаач Чингэлтэй дүүргийн оршин суугч байсан учир тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай ийн шаардлага хүргүүлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-06 14:25

Угаасаа л ийм нөхдүүд! Ковидоор нэр хүнд нь өсч байгаа болохоос хэзээний л хүнд сурт�##�тай с�##�бар!! ЮУН ЦАЛИН НЭМЭХ!!ТА НАР ХҮНД ХҮН ЁСООР ХАНДАЖ СУРЧИХААД ЦАЛИН НЭМ ГЭЖ ГОНШГОНО.!!

Зочин
Зочин
2021-07-06 14:36

Маш мундаг бичжээ. Мэргэжлийн сэтгүүлч шиг.

зочин
зочин
2021-07-06 14:57

эмнэлэг ч тэр өвчтөн ч тэр хоёр т�##�даа л тэнцүү байж өвчинг ялна

Зочин
Зочин
2021-07-06 15:31

Энэ хүнийг харахаар дотор муухай оргидог, итгэл үнэмшил огт төрөхгүй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button