НИЙГЭМ
Энэ сарын 10-19-ний өдрүүдэд Замын-Үүд боомт амрахгүй ажиллана
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын алба хаагчид багтсан.
Энэ талаар Х.Нямбаатар сайд олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ хэмээн онцолсон.
Мөн долдугаар сарын 10-19-ний өдрүүдэд бүх нийтийн амралт таарч буй. Гэхдээ Замын-Үүд боомд эдгээр өдрүүдэд амрахгүй, тасралтгүй ажиллаж, бөөгнөрсөн ачаа тээврийн урсгалыг цэгцлэхэд анхаарна гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлсэн байна.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.