НИЙГЭМ
Замын-Үүдэд энэ зургаан албан тушаалтныг баривчилжээ
Өнөөдөр /2021.07.06/ ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ЦЕГ, ТЕГ, АТГ-аас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллалаа. Үүгээр хариуцлага алдсан зургаан албан тушаалтныг чөлөөлж, мөн авлигын хэрэгт холбогдуулан зургаан хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байгаа юм.
Тэднээр:
- Зам-Үүд сум дахь Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат
- Зам-Үүд сум дахь Хилийн 0108-р ангийна авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг
- Замын-Үүдийн Цагдаагийн хэлстийн Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр
- Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан
- Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр
- Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нар нэрлэгдэж байна.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.