Нийгмийн

Сүхбаатар дүүрэг орон нутгийн төсвөөр нэгдсэн эмнэлэгтэй болно

Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 220 орны хүчин чадалтай нэгдсэн эмнэлэг барихаар болж, шавыг өчигдөр /2021.08.04/ тавилаа. Тус барилгыг орон нутгийн төсвөөр барьж байгаа нь Монгол улсад анх удаа болж буй үйл явдал юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа энэ талаар “Манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү байдаг. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн үйлчлүүлдэг. Иймд манай дүүргийн хувьд одоогоор 1067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна. Цаашид эмнэлгийн орны тоог өсгөх тал дээр ажиллана” хэмээжээ. 

Тус нэгдсэн эмнэлэг нь таван давхар, гаднаа 500 метр кв ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолтой 12500 метр кв талбайд баригдахаар төлөвлөгдсөн байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button