СУРВАЛЖИЛГА: Ногооны үрээ суулгахдаа “Амьдралд тавтай морил, би чамд хайртай” гэж хэлдэг

Монгол улс хүнс, тэр тундаа нарийн ногоог гол төлөв импортоор авч дотоодын хэрэгцээгээ хангадаг. Харин гаднын улсаас ямар шат дамжлага дамжин бидний гарт ирдэг нь таавар мэт байдаг. Хооллолтдоо анхаарч, эрүүл байхыг хүсдэг түүний гэр бүлд импортын ногоо эрсдэлтэй санагджээ. Тийм учраас өөрийн гараар тариалж нүднийхээ өмнө соёолсон ногоог хураан авч хэрэглэх нь тэдэнд хамгийн эрүүл, зөв зам санагдсан гэнэ. Ингэхийн тулд хотын төвөөс нүүж Гачууртад газар аваад гурван жилийн өмнөөс хүнсний ногоо тарьж эхэлсэн байна.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгч П.Оюунбямба хэлэхдээ “Гэр бүлээрээ өглөөнөөс орой болтол хүссэн хүсээгүй хамтдаа ногоогоо арчилдаг. Өөрсдийн гараар бий болгосон ногоогоор хоолоо хийж идээд суух мөч үнэхээр сайхан. Хүн нэг бүрийн хөлс шингэж бидний гарт ирсэн юм шүү гээд сэтгэлийг их дүүргэдэг юм” гэлээ. Ногоо тариалах аргыг цахим ерөнцөөс тэр дундаа Youtube сувгаас дуурайл авч энэ бүхнийг эхлүүлсэн бөгөөд өдгөө 20 гаруй төрлийн ногоог хураан авдаг аж. Хүлэмжийн аж ахуй эрхлэхээсээ өмнө П.Оюунбямба ногооны харшилтай байсан ч эрүүл хүнс хэрэглээд харшил нь эдгэрснээс гадна сүүлийн хоёр жил ханиад томуу огт тусаагүй гэв.
Түүний ногоо тариалахдаа гол анхаардаг зүйл нь усалгаа, арчилж тордох, бордоо хэрэглэхгүй байх, хайрлаж харилцан ярихыг илүүд үздэг гэнэ.
Усалгаа: Өдөр бүр услахаас илүү ногоонуудыг төрөлжүүлж хүлэмжид ангилах хэрэгтэй. Ингэснээр өдөр бүр усалдаг, өнжөөд усалдаг ногоо гэдгээр нь салгаад услах нь нэг ёсны арчилгааг тааруулж буй хэлбэр.
Арчлах тордох: Ургамлын ойр хавь дахь зэрлэг ногоог өндөр ургахаас нь өмнө таслан авч усалгаа шим тэжээлийг зөвхөн тариалж буй ногоондоо зориулах.
Бордоо хэрэглэхгүй байх: Худалдааны бордоог хэрэглэхгүй байгалийн өгөгдлөөр нь эрүүл хөрсөнд эрүүлээр ургуулахыг илүүд үздэг бөгөөд ургац удаантай, нэмэлт шаардлагатай помидор зэрэг ногоонд байгалийн буюу адууны хомоолыг устай нэрж бордоо хийгээд усалгаандаа хавсаргах. Хүний хэрэглээтэй зүйрлэвэл бордоо нь сэргээш, уураг юм. Гэхдээ ногоонд тааруулна гэдэг хэцүү учир тун ихдүүлбэл химийн найрлагатай, ногоонд хортой болж хувирна.
Хайрлаж харилцан ярих: Ногоотойгоо үргэлж ярьж “Амьдралд тавтай морил. Би чамд хайртай” хэмээн хэлдэг. Түүнийг байхгүй хоёр хоноход л ногоонууд нь унжийдаг талаар ярьж байлаа. Тиймээс ногоо ургуулахад сэтгэлээсээ үг хэлж, хайрлах чухал. Учир нь бүх зүйл амьтай хэмээв.
БҮХ АЙЛ НОГОО ТАРИАЛААД ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ
Иргэн бүрт 0,7 га газар олгосон. Түүнийхээ нэг буланд өрхийнхөө хэрэглээнд тааруулаад л бага мкв-д тариалж болно шүү дээ. Хүмүүс хөрс муу учраас болохгүй гэх хандлага гаргадаг. Болохгүй зүйл гэж байхгүй. Ямар ч муу хөрсөнд ногоо ургадаг. Муу хөрсийг хар шороотой хольж хутгаад эвж дэвсээд л сайн хөрс болчихно. Тэр хөрсөндөө үрсэлгээг суулгаад нэг л соёолоод жимсээ өгчих юм бол маш хурдан томордог онцлогтой. Хамгийн гол нь өөрсдийн ногоон орчинтой болоход “Сэтгэл санаа уужирч тайвшраад, энерги сайхан болдог. Уур уцаар нийгмийн асуудлаас хөндийрөх боломж” гэж хардаг аж.
Өрхийн аж ахуй гэдэг түүний тодорхойлсноор: Хамгийн энгийндээ өөрсдийнхөө хүнсийг бэлдээд илүү гарснаа худалдаанд гаргаж түүгээрээ амьжиргаагаа залгуулж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх юм.
Түүний хүлэмжид ногоон огурци, гүзээлзгэнэ, цоо байцай, хаш, ногоон хулуу, чинжүү, юуцай, помидор, эрдэнэ шиш, Завханы ягаан саримс, сонгино, бууцай, дун ногоо, жууцай, төмс, мөлхөө огурци, бөөрөнхий хулуу, өргөстэй огурци, вандуй, цэцэгт байцай, хүрэн манжин, шар манжин гэсэн ногоонуудыг тариалдаг аж.
ҮР УРГАМАЛ БОЛЖ НАХИАЛАХЫГ ХАРСАН ХҮҮХЭД ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙ БОЛДОГ
Би хоёрдугаар сарын 20-оос эхэлж шатлалтай үрслүүлдэг. Үрслүүлээд дөнгөж дэлбээлж гарч ирэх агшин бол торгон мөч. Нялх соёо хөрсөө нэвтэлж цухуйх, тэр нь ургаж өндийхийг харсан хүүхэд их зөөлөн хайлган сэтгэлтэй болдог. Өөриймсөг занд төлөвшиж бас нэгэн хүмүүжлийг олж авдаг. Мөн гэр бүлээрээ бахархах сэтгэлийг тээнэ.
Манайх анхны үрээ морь цагт суулгаж байлаа. “Тэр өдөр үр суулгахад шинийн найман болж байсан юм билээ. Дараа нь мэдсэн. Би юманд их азтай одтой байдаг. Энийгээ бүх юм амьтай гэж үзээд хайрладагтай л холбоотой гэж боддог. Амнаас гарч байгаа үгээрээ би бүхнийг амилуулдаг мэт санагддаг. Ногооны зэрлэгүүдийг нь зулгаахдаа миний сайхан үзэсгэлэнгүүдээ гээд л ярина. Тэр битгий хэл машинаа жаахан зурчхад л чамайгаа өвтгөсөнд уучлаарай” гэж хэлдэг.
ХҮНД ӨГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ ЗҮЙЛ БОЛ “ХҮНИЙГ ЗӨВ” БОЛГОХ ЮМ
Хоёр жилийн өмнө ханийн маань ажилд туслахаар ирсэн гурван хүү бий. Хүмүүс манай ажилтан гэдэг. Гэхдээ бид тэднийгээ миний хүү гээд л дууддаг. Ажилтан гэж хэлэх дургүй. Тэд маань хот руу гэртээ очоод хэд хоног амраад ир гэхээр явдаггүй. Явахаараа долоо хоноод буцаад ирнэ. Яав аа, миний хүү гээд асуухаар туулай, тахиа, таны гарын хоол гээд бүгдийг нь санаад ирлээ гэдэг.
Энэ жилээс хүүхдүүддээ ногоогоо тариад шимийг нь өөрсдөө хүртээрэй. Энэ та нарын газар шүү гэдэг. Гурван хүүгийнхээ төрсөн өдрийг аль болох гоё тэмдэглэхийг хичээнэ. Хэдхээн хоногийн дараа нэг хүүгийн маань төрсөн өдөр болно. Төрсөн өдрийн бэлэг гээд хөл дүүжлэх машин бэлэглэсэн. Ирэх жил ч бас нэг хүүдээ гээд гурван хүүгээ унаатай болгохоор зорьж, нийгмийн асуудлыг нь сайхнаар шийдэж байгаа.
Хүүхдүүдээ амьдралд сургаж байна гэж боддог. Энэ намар хүүгийн маань хичээл цуглана. Төлбөрийнх нь 50 хувийг ч болов олж өгөхийг л бодож байна. Ер нь хүнд өгч болох хамгийн том зүйл бол хүнийг зөв болгох юм. Шашин, төр хүртэл эцсийн замдаа хүнийг зөв болгох замыг л заадаг. Зөв болгохын тулд шударгаар хөдөлмөрлөдөг болгох нь чухал. Хөдөлмөрч хүн л сайхан амьдарна.
Тэрбээр өөртэй нь адилхан ногооны болон өрхийн аж ахуй эрхлэхийг хүссэн хүмүүст зориулан “Битгий ай, цахим орчин хөгжиж бүх зүйл хялбар болсон. Асууж сураглаад хийгээд эхэл, гол нь тууштай байж үр шимийг нь гаргах хэрэгтэй. Амаараа үргэлж бэлгэдэлтэй сайныг хэлж болно, бүтнэ гэж хэл. Үр шимээ бага гэлгүй хүртээд эхлэх юм бол урам авна” гэдгийг хэллээ.
ЭНЭ САЙХАН ӨГӨӨЖИЙГ НУТГИЙН АРДУУДТАЙГАА ХУВААНА
Хорооны ахмадууддаа өвлийн ногоог нь бэлдэж өгөхийг зорьж байгаа аж. “Би энэ сайхан нутгийн өгөөжийг авч байгаа юм чинь нутгийн ардуудтайгаа хувааж идье гэсэн бодолтой өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 өрхийг одоогоор онцолсон” гэнэ.
Хөрсний дээр ургасан ногоон өнгөтэй ургамал нарны эрчим хүчийг сорж өөртөө шингээж ургадаг. Хүн байгалийн амьтан учраас үүнтэй холбоо сүлбээтэй. Нарны энергийг авбал хүний бүрхүүл гэрэлтэж, өвчин тусахгүй. Би ногоон дээрээ гарч ирэхээс өмнө өвчин ороомтгой байсан юм. Одоо харин огт өвчинд өртөхгүй байгаа тухайгаа ч хэлээ.
П.Оюунбямба ярианыхаа төгсгөлд “Залуус минь хөдөлмөрч, тууштай байж, бүхнийг хайрлаарай” гэхээс гадна “Зарим яриаг даваадуулсан мэт санагдаж магадгүй байх. Гэхдээ эгэл байгаа байдал минь юм шүү, уншигч олон минь миний яриаг авах гээхийн ухаанаар шүүж хандаасай” хэмээж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zarimdaa ih hotiin stress, achaallaas hol ingej amidarmaar sanagdah yum. Daanch buhniig hayad yavj, bolgoj buteej chadah bolov uu? gesen aidas bainaa bas.
Өө мундаг ажилсаг гэр бүл, бүсгүй байна, амжилт хүсье,
Zuw zuw. idehdee yu gej heldeg we?
ymar mundag daichin bvsgvi we
xoox yar goy surwaljilga olood unshchixawa setgvvlchid bayrlala. saikaa erergi medrvljen
ingeel amidrah unnsa
б ингэж амдармар багай
Гоё энээргтэй ёум бэ танай зочин
Ёстой ингэж амьдармаар байна. Нээрээ л хашааныхаа буланд тари�##�ж болно шүү. Би тэгнэ ээ
Hunii ger bul uimuulj, hunii huuhduud onchruulj, ooriinhoo 2 huuhded etseg "hudaldaj" avch ogson avgai ingej yarihaasaa ichdeg boloosoi????????