НийгмийнУЛС ТӨР

Ядуурлаас гаргах "Тэрбум мод” төсөл ба 4.3 их наядыг "босгох” МӨРӨӨДӨЛ

НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ам гарсан “Тэрбум мод” төсөл маш хурдацтай хэрэгжиж эхэллээ. Тэрбээр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина” хэмээсэн. Улмаар тэр даруйдаа эх орондоо ирж, маш шуурхай ажлаа эхлүүлэв. Өнөөдрийн байдлаар мод тариагүй төрийн албан хаагчид үлдээгүй гэж хэлэхэд худал болохгүй. Бүгд эл хөдөлгөөнд нэгдэж байна. Нэг үгээр одоогоор эл төсөл сэтгэл хөдлөлийн хэмжээнд үргэлжилж байна.

У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч болоод хэдхэн сар болж буй. Тэрбээр энэхүү албаа зургаан жил хашна. Харин түүний тэрбум мод тарих амлалт арван жилийн хугацаанд хэрэгжинэ. Тэгвэл түүний энэ амлалт ямар ч эдийн засгийн тооцоололгүй, зүгээр л сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, амнаас гарсан хий байв уу. Түүний сонгуульт зургаан жилийн хугацаа дуусахад 3.3 их наядыг зарцуулж буй энэхүү бүтээн байгуулалтынх нь үр дүн хэдийн харагдаж, нүднээ ил болсон байх болно.

Бид энэ удаа “Тэрбум мод” төсөл тооцоо, судалгаатай ажил уу, Төлөвлөлт, зохион байгуулалт бий юу, Тарьсны дараа “эзэнтэй” юу гэх мэт асуудлыг хөндөн судаллаа.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗОРЬЖ БУЙ ТӨСӨӨЛӨЛ-

Өнөөдрийн байдлаар мод тарих хөдөлгөөн Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 суманд өрнөөд байна. Тиймээс хэчнээн тооны мод тарьж буй тоон мэдээлэл албан ёсоор нэгтгээгүй байгаа гэх. Гэхдээ олны анхааралд оруулах гэж “Тэрбум мод” хэмээн нэрийдсэнээс биш модны тоо нь гол асуудал биш бөгөөд ойжуулалт хийснээр хэт ирээдүйдээ хот, хөдөө, говь, хангайгүй хаа хүссэн газраа хүнсний ногоо, эмийн ургамал, малын тэжээл, жимс жимсгэнэ тарих нь гол зорилго хэмээн төслийн багийнхан үзэж буй юм. Энэ туршлагаа БНХАУ-аас судалсан гэнэ.

Өөрөөр хэлбэл хятад улс энэ аргаар ойжуулалт хийж, улмаар иргэд нь урт хугацаанд хөдөлмөрлөж, ногоо тарьж эхэлснээр энэхүү төсөл нь эдийн засгийн ач холбогдолд хүрч, тус улс ядуурлаас гарах эхлэл болсон гэнэ. Түүнчлэн салхины коридорыг дагуулсан ойн бүсийг Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр аймгийг тойрсон хэсэгт байгуулахаар төлөвлөжээ. Учир нь Монголд цөлжилтөөс үүдсэн салхи БНХАУ, БНСУ, Япон, АНУ-д хүрч, жилдээ 400 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учруулдаг байна. Тэгвэл Монголд агро ойжуулалт хийснээр эл салхины коридорыг зогсоож болох юм хэмээн үзэж буй.  

Тиймээс манай улс эл замналаар явж чадвал импортлогч биш экспортлогч орон болж, цаашлаад ядуурал буурах, ажлын байр нэмэгдэх ихээхэн ач холбогдолтой. Тодруулж хэлбэл цөлжилтөө шийдчихвэл ядуурал дагаад буурна гэдэг концепц энэ төслийн гол утга учир аж.

-МОД ТАРИХААС ӨМНӨХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН УУ-

Эхний ээлжинд бүх нийтээр мод тарих уриалгаа хэрэгжүүлнэ. Дараа нь үхүүлэхгүйгээр усалж арчлах төлөвлөгөөгөө ярьж эхлэх бололтой.

Улсын хэмжээнд нэг жилд 9.2 сая орчим үрсэлгээг бэлтгэдэг, 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй гэсэн тооцоо байна. Тэгвэл уг үрсэлгээг импортоор авахгүй, дотоодоосоо бэлтгэхийг зорих аж. Гэхдээ Монголд мод үржүүлгийн нийт 149 газар бүртгэлтэй байдаг ч хангалттай суулгац гаргах аж ахуй нэгж байдаггүй гэх.

Түүнчлэн аль бүс нутагт ямар усны эх үүсвэр байгааг сайтар судалж, усалгааны систем хийхээр төлөвлөсөн. Дараа нь бордоо, арчилгааг хэрхэн хийх талаар төлөвлөж, төв суурин газар модоо ургуулж, хамгаалах, хашаажуулах ажил эхлүүлэх юм байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн ярианы түвшинд яваа. Мэдээж усны асуудал шийдэхгүй бол мод тариад нэмэр байхгүй.

Одоо эхлэл болгож, гар аргаар мод тарьж давалгаалж буй ч цаашид механикжсан ойн технологийг нэвтрүүлснээр одоо байгаагаас 4-10 дахин хурдаар мод тарих юм. Байгаль орчны чиглэлээр сургууль төгссөн ч ажил олдохгүй байсан 700-аад иргэнийг ажлын байраар хангаж, дахин чадавхжуулах сургалтад суулгаад ойжуулах ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Улмаар ирэх хоёр жилийн турш МУИС, ШУТИС, ШУА-тай хамтран ойжуулалтын сургалтын хөтөлбөрөө боловсруулна. Энэ төслийн хүрээнд дор хаяж 6,000 ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Ингээд хүний хүчээр ногооны зоорь, хүлэмж, усалгааны систем, усан сан, хөвд, цөөрөм байгуулна. Ингээд хоёр жил бэлтгэл хангасны дараа үндсэн ойжуулалтын ажилдаа ханцуй шамлан орох гэнэ.

Хэдийгээр энэ ажлыг Ерөнхийлөгч манлайлж байгаа нь сайшаалтай, итгэл төрүүлэхүйц хэдий ч ойн салбарынхан болоод эрдэмтэн судлаачид тэрбум мод тарихад бэлэн биш гэдгийг хэлж байна. Учир нь 1990-ээд оноос хойш эл салбар хүний нөөцгүй болж, энэ чиглэлээр суралцах залуус ч цөөрчээ. Материаллаг баазын хувьд ч хомсдож, хүнд нөхцөл байдалтай байгаа юм.  

-ОЛДСОН ҮРСЭЛГЭЭ, СУУЛГАЦАА ХААНА Ч ХАМААГҮЙ ТАРИАД УРГАХ УУ-

Одоогийн байдлаар манай улсад мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 39 ААН үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр хувиараа мод тарьдаг иргэд, хоршоо нөхөрлөл ч бий. Олон нийтийн сүлжээнд ойгоос мод тайрч ирээд хотын эргэн тойронд тарьж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл эл мэдээллийг үгүйсгэсэн.

Одоо тарьж буй суулгацуудаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн хөгжил судалгааны төвөөс авч буй аж. Түүнчлэн стандартад нийцдэг, шаардлага хангасан хувийн мод үржүүлгийн компаниудаас суулгац авчээ.

Байгаль орчны яамны мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар тодорхой суурь судалгаа, хүний нөөц, боловсон хүчин, туршлага гэх мэт олон зүйл дээр суурилж энэ төсөл хэрэгжинэ. Мөн бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

Гэхдээ юу ч хамаагүй олдсон суулгац, үрсэлгээгээ хаа таарсан газраа суулгах биш. Ойжуулалт хийх бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарьж, ургуулах, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх, мод үржүүлгийг газрыг байгуулах замаар нөөц бүрдүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай аж.

-ЯМАР ХӨРӨНГӨӨР ТЭРБУМ МОД ТАРИХ ВЭ-

Тэрбум модыг 4.3 их наяд төгрөгөөр тарина гэж салбарын сайд Н.Уртнасан хэлсэн. Тэгвэл энэхүү мөнгийг улсын төсвөөс гаргах уу, хандив тусламж хүсэх үү гэдэг асуудал анхаарлын төвд байна. Албаныхны хэлж буйгаар 4.3 их наядаас ч их зардал гарч мэдэх аж. Учир говийн бүс рүү усалгааны систем татахаар болвол өртөг нь улам нэмэгдэх юм байна.

Сангийн сайдын хэлж буйгаар эл төслийг хэрэгжүүлэхэд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг зарцуулах юм. Түүнээс гадна найдвар тавьж буй гол санхүүжилт нь гадна, дотны донор, олон улсын байгууллага, хөрш орнуудаас хөрөнгө мөнгө татах.

Харин эцэст нь нэг арга байгаа нь хөрөнгө багатайгаар иргэдийнхээ санаачилгаар хэрэгжүүлэх. Тодруулбал, ТББ, иргэдийн нэгдэл, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэх. Түүнчлэн аймаг, сум орон нутгууд төсвөөсөө ойн төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулаад явбал бүтэхгүй санаа биш гэж харж буй юм.

Харин эдийн засагчид үүнийг маш эрсдэлтэй алхам гэж үзэж байна. Монгол улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр төсөл боловсруулах гэж байгаа бол маш хариуцлагатай, тооцоо судалгаатай байх ёстой. БНХАУ болон бусад ойжуулалт хийж чадсан улсуудаас эхлээд сайн туршлага судлах ёстой.

Эдийн засгийн ашгаасаа илүү хамгийн гол нь тарих газар, тарьц суулгац нь хаана байна вэ, дээрээс нь ажиллах хүч бий юу гээд шийдэх шийдлүүд олон байна хэмээж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-10-12 09:42

Копи Ананнтай уулзсан хүн шүү дээ

Зочин
Зочин
2021-10-12 10:41

Эхний жил баахан хүмүүс �##�бхдмж хийлгээд ирэх жилээс эзэнгүй хаягдана

Ард
Ард
2021-10-12 12:13

Мод тарих улир�##� дуусчихаад байхад жа�##� тайвширах хэрэгтэй гэж коопу гуай айлдсан даа

Зочин
Зочин
2021-10-12 12:42

Шар шуургаанаас хятад мэтийг хамга�##�ах нэг хэрэг. Харин дээрх аймгууд дээр монголын хүнсний ирээдүйн батаогаа газар тари�##�ангийн нөөц болох Дорнод т�##�ыг хамга�##�ах ойн зурвас байгуулах асуудлыг оруулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-10-12 13:33

Заа нээх удахгүй наадахыг чинь хүмүүс байтугай нохой ч тоохоо болино тэрбум мод куртикийг нь гудамжны архичид өмсөн явж аан нэг ийм юм боллуу гэж хүмүүс шоололдоно ккк

Мод
Мод
2021-10-12 15:05

Улс орон цар тахлын дараа эдийн засагтайгаа тэмцэж байхад Манай МОНГОЛ улс тэрбум модонд мөнгөө үрж х�##�амжийн бодлогоосоо с�##�ж чадахгүй л байна яана даа

Зочин
Зочин
2021-10-12 16:00

Ингэж шоу болгоод ч хэрэгжинэ гэхэд хэцүү дээ дээр хуучин соц нийгэмийн үед суббодник гээд иймэрхүү сайн дурын гэхэд хаашаа юум ер нь хүний хөдөлмөрийг шулсан гэх үү нэг �##�бадлагын ажил байсан одооны энэ нам угшилтай сагс�##�зсан юумнууд орилолдоод бөөн идвэхи байдагсан тэгээд мод тариад дээш дээш нь баахан өсгөсөн дүнтэй их юум хийсэн мэдээ тайлан илтгэл рапорт болоод дараа жилийн хавар болтол таг болдогсон тэгээд бас дараа жил нь дахин нөгөө газраа нөгөө шоу нь үргэлжилдэгсэн ийм байд�##�аар өөрсдийгөө хуурсаар ирсэн одооч мөн ялгаагүй дээ зурагтаар гарч байгааг нь харахад хуучин дурсамж сэргээж баримтат кино үзэж байгаа юум шиг санагдчихлаа

Zuvlumj
Zuvlumj
2021-10-13 00:11

Ehleed Govi ruu hangaigaas usni suvag tataj baigaad G9vi doo ehleed tarih heregtei, Hangaid bol haa saigui urgana, Baigali orchni said ni sudlaach naraa medlegteig shilj ajild avmaar bna odoo bol noil nuhduud l ajillaj baigaa

бадмаа
бадмаа
2021-10-13 05:37

Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдоно. юун дахин сонгогдох вэ Бурмаа гуай?

Zochin
Zochin
2021-10-13 10:49

Negent kompant ajil z/b bgaa bol buh medeelliin heregsluudeer mod yaj zov tarihig zaaj surtchilahgui bol,sugeer nuhend shoroogoor bulchihaad l yavaad bna

Баагий
Баагий
2022-02-02 17:54

Мод тарьна гэсэн компаниуд нийслэлийн ой бүхий газруудад орж домоглох нь их болсон 30000 60000 мод тарьлаа л гэнэ тэд нь огт ургадаггүй Мод тарьлаа гээд улсын төсвөөс мөнгө авдаг явд�##� ихэссэн.Жишээ нь СБ дүүргийн Их баян гэж газар олон компаниуд тарьц суулгасан боловч ургаад үржээд сайхан болсон нь үгүй.Тод тарьж цөлжилтийг багасгах хүсэлтэй байгууллага хүмүүс Туулын голоос урагш тарьж байх нь зөв.Тариад Дандаа эзэнгүй хаядаг ядахдаа зуны улир�##�д ус�##�гаа хийж байв�##� ургах нөхцөл нь бүрдэнэ.Ойн сийрэг хэсэгт тарьна гэж байгаа �##�бан газар хувь хүмүүс зуга�##�га маягаар өдрийг өнгөрөөх сонирхолд хөтлөгдөөд үнэхээр сэтгэлгүй ажил болдог. Харж хандан ус�##�гаа тордолгоо хийдэг хүнгүй бол ургана гэж итгэх арга үгүй шүү.Байг�##�ь хамга�##�агч байсан сайн мэднэ.

Холбоотой мэдээ

Back to top button