НИЙСЛЭЛУЛС ТӨР

Б.Саранчимэг: Сүйтгүүлсэн хуш модод сүүлийн 12-13 жилд эргэж сэргээгүй

Ерөнхий сайдад хуш модны самар түүхийг хориглох санал хүргүүлсэн болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-ХУШ МОД СҮҮЛИЙН 12-13 ЖИЛ НӨХӨЖ СЭРГЭЭГҮЙ-

-Намрын чуулганаар хуулийн төслүүд хэлэлцэж, батлаад эхэллээ. Таны хувьд ямар хуулийн төслүүд дээр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна вэ?

-Миний хувьд НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн болоод ногоон хөгжилд илүү анхаарч ажиллаж ирсэн. 2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод хамгийн гол хууль болох Байгаль орчны багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Байгаль орчны хуулийг шинэчлэх зайлшгүй шаарлага гарсан. Одоо цаг үед энэ чиглэлийн 36 хууль үйлчилж байна. Гэхдээ маш их давхардал, хийдэлтэй байгаа учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Засгийн газраас орж ирсэн учраас ажлын хэсгийг нь ахалж байна. Ер нь байгалаа хамгаалах, зөв зохистой ашиглах, зөв бодлогоор удирдах нь хамгийн чухал. Тиймээс хууль эрхзүйн орчинг нь сайжруулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийнхээ хүрээнд зохих газар нь очиж, эрдэмтэн мэргэд, судлаачидтай уулзаж, нэлээд газруудаар явсан. Явж байхад миний хувьд хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн явдал бол хуш модны асуудал байсан.

-Хуш мод хэрхэн сүйдэж байна вэ. Та самар түүхийг хориглох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн байсан?

-Хүмүүс боргоцой, самар авах гээд хуш модыг маш их сүйтгэж, цохиж гэмтээж, хугалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарина гээд уриалж байгаа энэ цаг үед тариад, арчилж ургуулах нь нэг үүрэг. Нөгөө талаас байгаа ойн зурвас, ойгоо улам сайн хамгаалж, түүнийгээ сэргээх нь бидний үүрэг. Газар дээр нь очиж ажиллахад хуш модноос самар авах гээд маш их модыг гэмтээсэн, орчныг бохидуулсан, цаашилбал гал түймэр гарсан газрууд таарсан. Үнэхээр эмзэглэж байлаа. Тиймээс намрын чуулган эхлэхэд хуш модны самрыг хувийн хэрэгцээнээс өөрөөр үйлдвэрлэлийн аргаар хуш мод түүх, экспортлохыг хориглох, ядаж арван жил хориглож байж моддыг сэргээх албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд, БОАЖ-ийн сайдад хүргүүлээд байна.

-Хуш мод хэдий хугацаанд нөхөн ургаж, үр жимсээ өгдөг юм бол?

-Хуш мод 25-45 нас хүрээд үр жимсээ өгдөг. Гэтэл үр жимсийг нь байлгахгүй, модыг нь эвдээд, дахин сэргэхгүй болгосон учраас энэ мод сүүлийн 12-13 жилийн хугацаанд эргэж нөхөн сэргээгүй. Хуш модны боргоцойг түүж ашигласан, экспортлосон аж ахуй нэгжүүд жилд 20-30  тэрбумын татвар төлдөг гэж байгаа юм. Тэгэхээр түүний цаана энэ компаниуд маш их ашиг олж байна. Хэчнээн их наяд төгрөгийн ой сүйтгэж байгааг нь харагдана.  Энэ асуудалд Ерөнхий сайд зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

-ИРГЭД ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭНД САМАР АВЧ БОЛНО-

-Та маш их мод тарьдаг хүн. Таны тарьсан модод хаана ургаж байна вэ?

-Монгол Улсын 76 хувь нь цөлжилттэй болчихсон. 2013 онд гэхэд 8.3 хувийн ойтой байсан бол одоо 7.3 болоод буурчихсан. Газар нутгаар бодоход 600 гаруй мянган га газар гэж бодохоор асар их газар нутаг нэмж цөлжсөн байна. Цаашдаа говийн цөлжилтийг ногооруулах, усны эко систем, гадаргын усыг гаргах, сэргээх, хамгаалах тал дээр илүү ач холбогдол өгч, бодлогоор  ажиллах шаардлагатай болчихсон байна. Энэ төслүүдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Миний хувьд 2010 оноос хойш 120 гаруй мянган модыг өөрийн биеэр оролцож, арчилж хамгаалаад ургуулсан. Говьд зургаан жилийн өмнө 500 модыг хашаалж, худаг усыг нь гаргаж өгөөд, хамгаалах хүн томилсон. Өнөөдөр жижиг төгөл болчихсон байгаа. Говьд мод ургаж болдгийн жишээ яг энэ мөн. Саяхан говьд очоод 1000 ширхэг цэцэглэдэг жимсний мод тарьсан. Манай инжежер өөрийнхөө цэцэрлэгийн гадна үхрийн нүдний мод тариад 50-60 кг үхрийн нүд хурааж авсан. Түүнийг нь жишээ болгоод говьд тарьсан байх жишээтэй. Тиймээс цаашдаа говийн цөлжилтийг бууруулах, ногооруулах, эко системийг хамгаалахад чухал дуу хоолой болж, үйл хэргээ зориулна. Өнөөдөр хуш модыг хамгаалснаар эко системийг хамгааж байна гэсэн үг. Олон ТББ, иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байна. Өөрсдөө тарьснаа хайрлаж хамгаалахаас гадна байгаа байгалийн эко системээ хайрлаж хамгаалъя гэж уриалж байна.

-Ахуйн зориулалтаар бус үйлдвэрлэлийн зориулалтаар самар экспортолдог хэчнээн компани байдаг юм бэ. Хулгайн самарчид явж самар түүж ирдэг. Энэ хүмүүст хамааралтай асуудал биш гэж ойлгож болох уу?

-Иргэд өөрсдийнхөө хэрэгцээнд авч болно. Түүнийг хориглох гээгүй. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар хуш ойгоо сүйтгэж байгаа хүмүүсийг газар дээр нь очиж харсан. Үйлдвэрлэлийн аргаар авахын тулд үнэхээр их гэмтээж байна. Тэгэхээр иргэдэд хамаагүй гэсэн үг.

-Самар түүж зардаг хүмүүс амжиргаа авч явж байгаа хэмээн их ундууцаж харагддаг?

-Ер нь бол амжиргаагаа авч явж байгаа гэж шалтаглан самар түүгээд, түүнийгээ зарах гээд байх шаардлагагүй. Ногоон тусгаар тогтнол гэдэг чухал зүйл болчихоод байгаа цаг үед байгальдаа ээлтэй ажиллаж, амьдармаар байна. Хөгжмөөр байна. Аливаа эдийн засгийг хөгжүүлэхийн өмнө байгальд ээлтэй юу гэдгийг харах ёстой. Хуш модны боргоцойг түүнэ гэдэг хуш модыг гэмтээж, сүйтгэж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн санаачлага, “Тэрбум мод” төсөл анхаарлын төвд байна. Сэтгэл хөдлөлөөр ийм шийдвэр гаргачихав уу. Мод тарихаас өмнөх бэлтгэл ажил, хэн хайрлаж, хамгаалах, усалгааны системээ яаж шийдэх, ажиллах хүчээ яаж гэх мэт олон асуудал байна. Таны хувьд энэ төслийг дэмжиж байгаа юу. Мод тарихын өмнө бэлтгэл ажлаа хэрхэн хангах ёстой юм бэ?

-Миний мэдэхийн Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшихээсээ өмнө говийн цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд тэр модоо таръя гэж уриалга гаргаад, иргэд нь санаачлагыг нь дэмжиж байгаад талархалтай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би говьд хамт очиж, уулзалтад нь орж байсан. Энэ асуудлыг цохон хэлж байсан. Өнөөдөр өөрөө Ерөнхийлөгч болчихоод үүнийгээ ажил болгох гээд уриалаад явж байна. Бид зөв технологиор модоо тариад, хайрлаад, хамгаалаад, арчлаад явах юм бол мод сайхан ургах боломж бүрэн бий.

-ОРОН СУУЦНЫ ИРГЭД ОРШИН СУУГАА ГАЗРАА ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ БОЛНО-

-Таны хувьд Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Дүүргээс сонгогдсон гишүүдтэй хамтраад Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан юм билээ. Тэр хуулийн төслийн гол агуулга нь юу юм бэ?

-Ганц л зүйлийг онцолъё гэж бодож байна. Өнөөдөр оршин суугчид баригдсан барилга, байшингийн газрыг эзэмшдэггүй. Тиймээс оршин суугаа газраа эзэмших боломжийг бүрдүүлэх хуулийн төсөл. Газраа эзэмшсэнээр амьдрах орчноо сайжруулах боломж бүрдэж байгаа. Орчин тойрондоо байгаа тэр жижиг газартаа байшингаа барина уу, эсвэл ногоон байгууламжаа, ахмадууд, хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай хийх үү гэдгээ өөрсдөө шийдэх нөхцлийг бүрдүүлэх юм.

-Тэгэхээр байрны эргэн тойронд барилга байшин зөвшөөрөлгүй барьж байна гэх маргаан үүсэхгүй болно гэсэн үг үү?

-Тэгнэ.

-Таны хувьд өөр ямар чухал хуулийн төсөлд ажиллаж байна вэ?

-Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийг ажлын хэсгийг ахалж, хуулийн төслийг батлуулж чадсан. Энэ хуулийнхаа ажлын хэрэгжилтийг ямархуу байгаад анхаарч ажиллана. Байгальд ээлтэй байдлаар эдийн засгаа хөгжүүлье, ялангуяа ковидын дараа ногоон бодлогыг дээдлэж явахыг дэлхий нийтээр уриалж байна. Тиймээс энэ цаг үед ус, агаар, хөрс хамгийн чухал. Ус бохирдуулж байгаа байгууллага төлбөрөө төлөх ёстой. Энэ хуулийг нэлээн маргаан дагуулж баталсан байдаг. Цаашдаа бүх салбар дахь ногоон бодлогыг хянаж, анхаарч, дуу хоолой болж ажиллана.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн байсан. Гэхдээ хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татаж байгаагаа илэрхийлсэн. Энэ хуулийн төслийн талаарх таны байр суурийг сонсъё?

-Хуулийн төслийг гишүүд өргөн бариад, УИХ дээр ажлын хэсэг гараад буруу зөвийг нь шүүгээд хэлэлцүүлэг хийгээд, хасаад нэмээд явах боломжтой байдаг. Өнөөдөр энэ хуулийн төсөл татагдаж байх шиг байна. Ер нь цаашид хөрөнгө оруулалтын зөв орчинг илүү сайжруулах ёстой. Ямар ч хууль орж ирсэн УИХ-ын гишүүд засаад, засварлаад явах бүрэн боломжтой байдаг.

-УИХ-ын гишүүд хуулийн төслөө уншихгүйгээр гарын үсэг зурдаг байж болох уу?

-Гишүүд өөрсдөө хуулийн төсөлтэй танилцаад гарын үсэг зурж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Өөр гишүүдийн өмнөөс би яасныг хэлж мэдэхгүй. Өөр хүний өмнөөс ярих эрх байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Газрын маргаан гэгчийг Саранчимэг, түүний дүү Наранхүү нар анх М.Энхболдтой нийлж газар зарснаар бий болгосон. Одоо түүнийхээ эсрэг хууль хийж гэнэ. Гэнэт шударга хүн боллоо. Самар бол байг####ийн баялаг. Түүнийг ард түмэн ашиглах эрхтэй. Саранчимэг хууль хийж ард түмний эдлэх эрхэд х####дана гэдэг ####ыан туша####аа ашиглан гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Яг газар зардаг шигээ.

  2. Байг####ь сүйтгэсэн болон улс орныг сүйрүүлж, хүн ардыг ёс зүйгүй болгосны хохирлыг үхэж д####д орсон ардчилсан намынхан, ардчилагч нэртэй элбэгдорж,батүүл,зэнхболд,баабар,цагаан, сайханб####аг,эфү гончигдорж нараас гаргуулах хэрэгтэй.

  3. Avatar Б####ай хар авгай минь эхлээд ах наранхүү, Ми луухааан нартайгаа хуйв####даж Хэрэмнүүдээс булааж авсан газраа буцаагаад өг!! хэлдэг:

    Б####ай хар авгай минь эхлээд ах наранхүү, Ми луухааан нартайгаа хуйв####даж Хэрэмнүүдээс булааж авсан газраа буцаагаад өг!! Тэгээд дараа нь ХУШ мод, самар ярьж попроороой дүр эсгэсэн Газрын наймаачин.

  4. Avatar ЖДҮ гээс ХУЛГАЙЛСАН мөнгөө буцаагаад өгчих БАЛАЙ хар авгай минь хэлдэг:

    ЖДҮ гээс ХУЛГАЙЛСАН мөнгөө буцаагаад өгчих БАЛАЙ хар авгай минь. Тэгэээд дараа нь самар яриаарай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button