НийгмийнУЛС ТӨР

Томилгоо таалагдаагүй тул Х.Нямбаатар сайд чуулгандаа ИРСЭНГҮЙ

Энэ долоо хоногт УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол хийсэн. Улмаар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Томилгооны сонсголоор орж ирсэн зарим нэр дэвшигчдэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон зарим гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, байнгын хорооны хуралдааны үеэр хатуухан шүүмжилцгээсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунд нэрээ татахыг хүртэл шаардсан. Мөн ШЕЗ-ын шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг журам зөрчин оруулж ирсэн хэмээсэн бухимдсан.

Хоёр өдөр бухимдсан сайд өнөөдөр /2021.11.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй томилгоонд оролцсонгүй. Товчхондоо томилгоо таалагдаагүй тул ирсэнгүй. Байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлсэн байр суурь, зарчим дээрээ байж ийн шаралхаж гэдийжээ.

Түүний хувьд ХЗДХ-ийн сайдын албан тушаалд ирснээсээ хойш л шүүхийн салбарын шинэчлэлийн тухай идэвхтэй ярьж байгаа билээ. Энэ ч утгаараа эдгээр томилгоонуудад нухацтай хандаж байна гэж ойлгогдож буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатарын ивгээлд багтсангүй дээ

Зоч
Зоч

Уурлаад ирээгүй байх аа

Иргэн
Иргэн

Улсын ажил болохоос чи эхнэртээ шарвагнаж байгаа биш шүү юун эмээс дор зантай юм билээ дээ

үзэл бодол
үзэл бодол

Угаасаа л өөдгүй өөрт нь та�##�агдаагүй л бол эрх охин шиг гонгиноднг новш. Бүх юм Нямбаатар та�##�агдаж байх хэрэг үү? үгүй ш дээ

Зочин
Зочин

Хууль журам зөрчиж томилоод байх юм бол шинээр л баахан хуулиуд батлаад байх хэрэг ч �##�га даа. Наад Ховдын Бямбацогт гэгч мэргэжлийн бус тэгээд хорчин золигоор с�##�бараа самруулаад байж болохгүй ээ. Нямбаатар уурлах нь зөв

Зочин
Зочин

Чаддагаараа уйлаад энэ тэнд түрээсэлдэг байрандаа уйлаад гэвтэж бгаа иддээ тээд энчдоо

хүннү
хүннү

Нямбаатар саыдын зөв ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button