ДЭЛХИЙНИЙГЭМ

Юэн Левик: Ши, Путин нар Монголын нутагт барих хийн хоолойн асуудлаар тохиролцжээ

Америкийн нийтлэлч Юэн Левик /Ewen Levick/-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Хоёрдугаар сарын 4-нд Бээжингийн өвлийн XXIV олимпын нээлтийн ёслолын өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй нүүр тулан биечлэн уулзсан. /Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин үүнээс хоёр хоногийн дараа Ши Жиньпин даргатай уулзсан/.

Уулзалтын дараа В.Путин, Ши Жиньпин нар Кремлийн хэвлэлийн албаар дамжуулан хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Эл мэдэгдэлд, БНХАУ НАТО-г цаашид өргөжүүлэхийг ОХУ эсэргүүцэж буйг илэн далангүй дэмжиж, Москвагийн Европ дахь аюулгүй байдлын бусад шаардлагууд нь хоёр орны эв нэгдлийг шинэ төвшинд гаргаж байгааг харуулж байна гэжээ.

Түүнчлэн, ОХУ-ын байгалийн хийн аварга “Газпром” компани БНХАУ-ын төрийн өмчит Хятадын үндэсний газрын тосны корпорац /CNPC/-тай Сахалин арлаас шинэ хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий экспортлох 30 жилийн гэрээ байгуулсан.

Шинээр хий дамжуулах хоолойн шугам ашиглалтад орсноор, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээг жилд 10 тэрбум шоо метрээр нэмэгдүүлж, жилд 48 тэрбум шоо метр болно гэж таамаглаж байгаа юм. Нийтдээ Сибирийн эрчим хүчний шугамаар жилд 38 тэрбум шоо метр ус экспортлодог. “Рёйтерз” /Reuters/ агентлагийн мэдээлснээр, байгалийн хийн борлуулалт 25 жилийн хугацаанд 37.5 тэрбум ам.долларын ашиг авчрах боломжтой хэмээн “Mongolia Weekly” бичжээ.

“Энэ бол Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх хоёр дахь гэрээ бөгөөд энэ нь манай улс, компаниудын харилцан итгэлцэл, түншлэлийн онцгой бат бөх харилцааг гэрчилж байна. “Газпром” бол найдвартай хийн нийлүүлэгч гэдгийг Хятадын үндэсний газрын тосны корпорац дахь манай хятад түншүүд аль хэдийн өөрсдөө олж харсан” хэмээн “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер ярьсан байна.

Мөн уг мэдэгдэлд “Газпром” компани мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн өргөтгөл болох “Союз Восток” хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан барих Техник Эдийн Засгийн Үзүүлэлт /ТЭЗҮ/-ийг боловсруулж дууссаныг онцлон тэмдэглэсэн ба “Газпром” компанийн мэдээлснээр, “Жилд Хятад руу 50 тэрбум шоо метр хүртэлх хийн хоолойг нийлүүлэх боломжтой болно гэсэн нь одоогийн экспортын хэмжээг үр дүнтэй хоёр дахин нэмэгдүүлсэн” гэжээ.

Монголын аж ахуйн нэгжүүдийн хийсэн хээрийн судалгаа, зураглал, маршрутын дүн шинжилгээнд үндэслэн хийсэн эл судалгаанд таван компрессорын станцыг багтаасан 962.9 км урт хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төлөвлөгөөг тусгажээ.

Оросын зүүн хэсгийн дамжуулах хоолой, тэр дундаа “Сибирийн хүч” бол Оросоос Европ руу дамжуулах хоолойн сүлжээнд холбогдоогүй ч холбогдох боломжтой байгаа нь Хятадын үндэсний газрын тосны корпорацыг Оросын байгалийн хийн Европын худалдан авагчидтай шууд өрсөлдөөнд оруулах бөгөөд энэ нь Оросын хий Хятадуудын сонирхолыг татахгүй байх болно хэмээн зарим шинжээчид дүгнэсэн байна.

Гэсэн хэдий ч, Владимир Путин Ши Жиньпинтэй уулзсан нь Хятадын тал Оросын гадаад бодлогыг дэмжиж буй нөхцөл байдлын хувьд Бээжин Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлаа нэмэгдүүлэхэд илүү тэвчээртэй хандаж магадгүй гэдгийг сүүлийн хэлэлцээр харуулж байгаа аж. Одоогоор Орос улс Хятадын хийн хэрэгцээний тав орчим хувийг дамжуулах хоолойгоор хангаж байгаа юм. Ингэснээрээ Саудын Арабын дараа Хятадад газрын тос экспортлогч хоёр дахь том нийлүүлэгч болно. Хэрэв тийм бол энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хурдны авто замд “сайн мэдээ” болж, Монгол Улсын Засгийн газарт орлогын шинэ эх үүсвэр бий болох юм.

Нөгөөтэйгүүр, эрчим хүчний импортод Хятадын хөрөнгө оруулалт геополитикийн өргөн хүрээний хурцадмал байдлаас үл хамааран гарч байгаа бололтой. 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Venture Global” компани Хятадын “China National Offshore Oil Corporation” /CNOOC/ буюу Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорацтай 20 жилийн хугацаатай анхны гэрээ байгуулснаа зарласан.

Энэ бүхний цаана Хятадын байгалийн хийн эрэлт хэрэгцээ байгаа нь 2021 онд тус улс дэлхийн хамгийн том хийн худалдан авагч болсонтой холбоотой. Өсөн нэмэгдэж буй зах зээлд “Elixir Energy” зэрэг компаниуд Монгол Улсын говь цөл дэх байгалийн хийн боломжит ордуудыг судалж, Хятад руу экспортлохоор ажиллаж байна.

Харин Монгол Улсын хувьд хариулахад хэцүү асуултууд урган гарна. Тодруулбал, Бээжин Оросын эрчим хүчний нөөцөөс ямар хараат байдалд ороход бэлэн байна вэ, мөн  Монгол Улсын байгалийн хийг ашиглах боломж бий юу?

Түүнчлэн, эрчим хүчний асуудлаас гадна Монгол Улс Бээжин, Москва хоёрын хооронд өсөн нэмэгдэж буй геополитикийн хувьд илүү ойртох төв болж байна уу?

(Эх сурвалж: Америкийн нийтлэлч Юэн Левик)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
2022-02-18 13:12

Америк, Англичууд одоо Монголыг хэрүүл уруулдаа татан оролцуулах нь дээ.

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
2022-02-18 15:35
Reply to  Kca

Яг үнэн шүү? Янкууд зүсэн зүйлээр арга сэдэж байгааг цөөхөн ч болом мэдэж байгаа хүн байгаад т�##�архах хэрэгтэй. Хувь заяа ч гэхэх үү? тэнгэрийн за�##�т гэнэ үү?энэ л орчин нөхцөлтэйгээ эс хүссэн ч эвлэч л явах тодорхой бөгөөд ээлтэй биздээ

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
2022-02-18 15:40

Тусгаар монгол гээд сав л хийвэл манайхан цээж дэлддэг биздээ. Яахаараа манай нутагт байгаа байг�##�ын баялаг уу бидний өмнөөс өнгөлзөж хэрхэх тухай тооцоо суд�##�гаа хийдэг юм? Энэ асууд�##�д анхаарлаа хандуулахгүй байх арга монгол оо гэх хэн бүхэд төрөхгүй байхын аргагүй биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button