ВИДЕО КОНТЕНТНийгмийн

ВИДЕО: Манай сумын "од" М.Бямбадорж

Сумын төвийн жаахан хүү одоо том болжээ. “Хайр дааж амьдрах хорвоо”-г дуулаад зогсож байна.

Түүнийг дуучин болно гэдэгт нутаг усаараа л итгэцгээж байсан. Тэр өөрөө ч итгэж байсан. Тэр гэж М.Бямбадорж хэмээх 20 настай, хонгор зүстэй хүүг хэлээд байгаа юм л даа. Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат. Гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Тэд амьдралд нялхаараа хоцорсон. Ээжийгээ амьдралаас буцахад жамын хаалганы өмнө тэр есөн настай зогсож байсан. Харин аавыгаа бурхан зүг одоход арван тавтай л.

Урлагийн үзлэг, дотуур байрны тоглолт болно М.Бямбадоржийн ах, эгч, дүү нар нь бүгд л дуулж байдаг сан. Тэднийг сургууль даяараа, сум даяараа л шагшин магтаад л. Тиймдээ ч түүнийг урлагийн сургуульд сурч байгаа даа хэмээн боддог байлаа. Харин М.Бямбадорж урлагийн сургуульд суралгүй, шууд л ажил хийжээ. Учир нь хоёр жилийн дараа ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд элсэн суралцах дүүдээ боломж олгохыг хүсжээ. Дүүгийнхээ сургалтын төлбөрийг хуримтлуулахын тулд одоо зөөгчөөр ажиллаж, хажуугаар нь япон хэлний сургалтад явж байгаа гэнэ.

Гитараа аваад тэр “Алсад суугаа ээж”-ийг дууллаа.

Дуулж дуусаад тэрбээр “Санагдаад л, бодогдоод л байдаг болохоор аав, ээжийн тухай дуу дуулах дуртай. Хэлье гэсэн үгээ дуугаараа илэрхийлчхэж байгаа юм. Дуулах дуртай минь ийм учиртай юм аа. Багад хэлсэн аавын минь “Хичээгээрэй, сайхан дуучин болоорой” гэх үг надад урам өгч, “Сайхан дуучин болоод аав, ээжийгээ сайхан амьдруулна даа, машинд суулгаад л” хэмээн бодогдуулж байсан.

2017, 2018 онуудад би “Чулуут нутгийн хүү” гэх нэртэйгээр нутагтаа анхны бие даасан тоглолтоо хийж байсан. 2017-2018 онд. Тухайн үед дандаа л нутгийн ахан дүүс цуглачихсан намайг аав, ээжийн тухай дуу дуулахаар нулимсаа арчаад л. Тэр мөчид хамгийн түрүүнд аав маань бодогдсон. “Аав минь байсан бол өмнө минь бас л нулимсаа арчаад л, алга ташаад сууж байх байсан даа” гэж. Аав, ээжийн, нутаг усныхаа тухай сайхан дуу хийх бодолд мөнхийн хөтлүүлж явдаг.

Миний ах, эгч нар их мундаг хүмүүс бий. Бүгдээрээ хөдөө мал сүргээ хариулаад л. Тэд маань ямарваа нэгэн асуудалд доошоо харж үзээгүй. Тэднийгээ дагаад би дээшээ харж явдаг “хэмээсэн юм.

ВИДЕО:

Ийм нэгэн "нуугдсан эрдэнэ"-ийн ярилцлагын дэлгэрэнгүйг видео хэлбэрээр үзээрэй.

БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2022 08:45

Хөөрхөн юм бэ

irgen
irgen
5 сар 17, 2022 08:59

saihan huu bna, zov yavaarai, minii duu. tegehed l aav, eej ni tengerees haraad bayarlana

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:04

Ухаантай гоё дуулдаг сайн ахад илүү том амжилт хүсий????

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:04

Хөөрхөн, гоё дуулдаг хөвгүүн байна лээ. Сайхан дуучин болоорой

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:05

гоё дуулдаг хүүү байна

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:05

Goy duuldag zaluu

Зочин
Зочин
5 сар 17, 2022 16:17

Өмнөө тавьсан зорилготой, ийм сайхан явааг нь харах сайхан байнаа. Бахарх�##� болсон шавьдаа амжилт хүсье.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 16:18

Хөөрхөн ухаантай яриатай сайхан дуулдаг мундаг дүүдээ амжилт хүсье чи чаднаа

Зочин
Зочин
5 сар 18, 2022 01:34

Ямар гоё дуулдаг хүү вэ

Холбоотой мэдээ

Back to top button