Б.Одбаярын суудлыг Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын яг хэнд нь өгөх вэ

БНСУ руу нисэх үедээ онгоцны үйлчлэгчийн "өгзөг"-т хүрсэн гэх шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, энгийн гишүүн болсон Б.Одбаярын бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сарын дундуур дуусч буй.
Б.Одбаяр нь 2016.11.17-нд УИХ-аас нэр дэвшин, ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож, 2017 онд даргаар нь томилогдсон. ҮХЦ-ийн гишүүн нь зургаан жилийн бүрэн эрхтэй бөгөөд сунган томилогдох боломжтой албан тушаал юм.
Хөшигний ард яригддагаар, Б.Одбаяр нь Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгох маргаанаар сунган томилох тохироогоо хийсэн гэгддэг.
Гэвчиг саяхан ЗГХЭГ-ын даргаас Ц.Нямдоржийг буулгахдаа түүнийг Б.Одбаярын оронд томилох амлалт өгсөн гэгдэж буй. Мөн нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай МАХН-ыг нэгтгэсэн шагналаа аваагүй буй Н.Энхбаярт уг суудлыг өгөхөөр ярилцсан гэх хувилбар байгаа юм.
Ц.Нямдоржийн хувьд,
Төрийн алба хаах дээд хязгаар болох 65 насандаа ЗГХЭГ-ын даргаар 2021 онд сонгогдож байв. Эдүгээ уг босгыг давчихсан тул дахин өндөр албан тушаалд томилох нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй гэгдэж буй аж.
Н.Энхбаярын хувьд,
Эдүгээ 64 настай. Түүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын албан тушаал өгсөн ч "голоод" очоогүй юм. Тэрбээр МАХН-ын дарга байх үеэсээ Үндсэн хууль өөрчлөх агуулгыг хүчтэй хөндөж, эдүгээ ҮХНӨ асуудлаарх улс төрийн намуудын ажлыг хэсгийг ахалж байгаа билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн нь биш өөр хүмүүс байхгүй гэж үү
Нямдорж, Энхбаярын аль аль нь хэрэггүй. Энэ хоёрт ухамсарт ухаан байдаг бол одоо болимоор юм.
Мангарууд
Тэжээвэр ноходын нэг нь очино. Нэмэгдэхүүн байрыг сольсонч нийлбэр өөрчлөгдөхгүй.
энхбаяр
МАН н үнэхээр боловсон хүчингүй болжээ Бөгс базагч Од баяр Хууль орондоо засагч Ням дорж одоо Ням доржийг АНОД н хэргээр шалгах ёстой шүү.
2 хөгшид хойшоо бай залуучуудаа гаргаа яасан ч салж өгдөггүй 2 вэ одоо болоошдээ амар амар
Энхбаяр уул нь дээр ! Гэхдээ одоо авгайгаа сайд болгоно гэх байх даа ? ? ? Нямдорж одоо зайлаач !
Энэ 2 өвгөнөөс өөр олигтой хүн алга уу
Shin zaluu meregjiltengee oruulj ireechee DENDUU YUMAA
Больчихож болдоггүй юм байхдаа хөгшин улс төрчид одоо ханаагүй юу
Энэ 3 гар л лав биш шүү
Тэтгэвэрт гарах хугацаа нь өнгөрсөн өвгөчүүлийг тэтгэвэрт нь гаргах ёстой. Одбаяр өгзөг илэгчийг ч бас зайлуулах ёстой.
Цэцэд яагаад хөгшчүүдийг очуулдаг юм,сайн хуульч залуу хүн байх хэрэгтэй. Тэтгэврийн тэжээврүүд хэрэггүй. Тэднээс юу горидох юм. Бүтэлтэй зүйл гарахгүй.
аль аль нь хэрэггүй. эднээс өөр хүн монголд байхгүй юу
Монгол төр хэн нэгэнд өргүй.
ХӨӨШЭЭ ЮУ БОЛООД УНАВАА ЭД НАРЫН ХЭН Ч ХЭРЭГГҮЙ ХУЛГАЙЧУУД ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХОЁР ӨВГӨН ГЭРТЭЭ СУУЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ НЭГМӨСӨН ХАДАН ГЭРТЭЭ ОЧООЧЭЭ. ЭД НАРЫН ДЭРГЭД БАРАГ Л ЛИФТЭНД БОСОО СЕКСИЙГ СУРТАЛЧИЛЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОСОН МАНАЙ ДҮҮ БАСКА ДЭЭР ШҮҮ
Н.Энхбаяр жинхэнэ тохирох хүн шүү.
Заавал энэ тагнуулч, хулгайч нар орох ёстой газар юмуу?
Одоо бгаа нь олигтой юмнууд биш.
Мэдээж Энхбаяр яг тохирно.