ЗГХЭГ-ын дарга спикер нарын эсрэгцэл

Өчигдөр /2022.10.03/ УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэд хэлсэн үг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хэлсэн үг зөрчилдлөө. Тодруулбал,
Спикер: "Төрийн байгууллага бизнес хийж орлогоо нэм" гэсэн бол
Хэрэг эрхлэх газрын дарга: "Төр нь бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй. Төр хэн нэгэнд давуу эрх олгодоггүй, өөрөө бизнес эрхэлдэггүй байх нь ачаа тээвэр эрхлэлтийн асуудалд ч хамааралтай. Ингэснээр хувийн хэвшлийнхний бизнесийг төр булаахгүй, зөвхөн стандарт шаарддаг тогтолцоо бүрдэнэ" гэв.
Төрийн ордон дотроос хэлсэн тэдний үг эсрэгцэв. Нэг нам, нэг засаг, нэг төрийг удирдаж буй тэр хоёрын чухам алиных нь зөв юм бэ.
Энэ нам, засагт хувийн хэвшлийг дэвсэлж, булааж, дээрэмдэж, дампууруулж буй дүр зураг хамгийн их гарч байгааг та бид мэднэ. Спикер чухам энэхүү тактикаа хэрэгжүүлэх хүсэлтэйгээ ил цагаанаар илэрхийлэв бололтой. Хууль дээдлэх зарчим хаачив. Хувийн хэвшлийнхэн татвар төлж, өрсөлдөгчөө дэмжиж нь шудрага ёсонд нийцэх үү. Нэртэйгээр нь төрийн алба хүрз бариад аваад алт ухаач. Лиценз хэрэггүй, хэн ирж шалгав гэж. Бүгдийг социалист хөдөлмөрийн бригад болгоод гарга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгдсэн бодлого байхгүй. Дур дураараа попордог улсууд шүү дээ. Энэ улс хөгжихгүй ээ.
Arai2
Засгийн газар �######�
Монгол хэлд байхгүй үг зохиож бичихээ больчихмоор юм. Эсрэгцэл гэж хэзээ ч ярьж, бичиж байсангүй ээ
2uland n amjilt
Их юм хүлэээж байгааа шүү амжилт