НИЙГЭМ

Тасалбар ₮30 мянга: Соёлын байгууллагыг арилжааных болгосон шинэ музей үүдээ нээнэ

Улаанбаатар хотынхоо ой санамж, түүхэн дурсгалт барилгыг үгүй хийлээ гэсэн шүүмжлэлийг даван, урагшилсаар “Чингис хаан” музей өнөөдөр нээлтээ хийх нь. Нэг маргааны араас нөгөө маргаан дэгдэж, барилгын архитектур хийц, дээр нь байрлуулсан хаадын тамга зэрэг нь ч хүчтэй шүүмжлэлд өртсөн. Энэ бүрд соёлын нэгэн бүтээн байгуулалт босно хэмээн иргэд, олон нийт хүлээж байлаа.

Өөрөөр хэлбэл, зүгээр л түүх, соёлын нэгэн өв шинээр босох нь гэж харж, үүнд л “уужирч” байсан. Хүүхэд залуус орчин үеийн стандартад нийцсэн орчинд, түүх соёлтойгоо танилцах нь, гадаад дотоодын жуулчид үзэж харах юмтай болох нь гэсэн хүлээлт л... хүндэт барилгаа нураан үдэхэд сэтгэлийн түшиц болж байв гэх юм уу даа, арай романтикаар бичихэд.

2021 онд л гэхэд “Чингис хаан” музейн засвар, шинэчлэлд 47.8 тэрбум төгрөг баталсан байдаг. Энэ дундаа түүхэн үзмэр гэхээс илүү зохиомжилж хийлгэсэн бүтээлүүд ч олон гэгдэж буй. Үзмэр хадгалахаас гадна дахиад үзмэр “хийх” чиглэлд их мөнгө зарцуулсан нь анхаарал татсан. Ерөнхийдөө музей гэдэг урлаг, соёлын нийгэмд үйлчлэх байгууллагыг хэт арилжааны, өнгө хэлбэр талын болгочих вий гэсэн айдас ч байлаа.

Харин маргааш нээлтээ хийхийнхээ өмнө тасалбарын үнийг 30 мянга гэж зарлав. Оюутан бол 25 мянга, гэр бүлээрээ үзэх бол 20 мянга болж хямдрах аж.

Байгалийн түүхийн музейг хүүхдүүд 1000 төгрөг барьж очоод л үзчихдэг, цовоо цолгиун асан үе ийн ард хоцорчээ. Соёлын байгууллагын арилжааны байгууллага болгож. Их хөрөнгө оруулалт зарцуулсан, хичээсэн гэдгийг мэдээж ойлгож буй. Ямар шинэлэг орчин, мэргэжлийн дэглэлт хүлээж буйг таашгүй л. Гэхдээ бидэнд өгчилгөсөн дүр зураг нь эцэстээ ийм байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол хүн монголынхоо музейг үнэтэй үзнэ энэ музей ямар ашгийн байгууллага юм уу

Иргэн
Иргэн

Мэдээж үнэгүй юм гэж юу байхав. Хүүхэд 1000, том хүн 5000 төгрөгөөр л үзүүлэхэд болдоггүй юм уу? Гарсан зардлаа хэдий хугацаанд олж авна гээд ЗГ чичрээд байгаа юм бэ? Энэ чинь Монголын татвар төлөгчдийн мөнгөөр л боссон байх. Хэн нэгэн дарга, баян гар хандив өгсөн гэж л сонсогдоогүй.

Зочин
Зочин

Музейнүүд тасалбартай л байдаг аа.

Зочин
Зочин

За юмыг дандаа харлуулах талаас нь харж байх юм . Их түүхийнхээ мүзейг хэдэн төгрөг төлөөд үзхэд юу нь болохгүй гэж дандаа юмыг бэлэнчилж аль болох л үнэгүй байлгах гэсэн хөгийн сэтгэлгээнээсээ салах болжээ. Альч орны мүзей төлбөртэй байдаг шүү дээ.

Зочин
Зочин

Юу яриад бгаа юм бэ Музей үнэгүй үзнэ гэж, хаана я ямар ч музей төлбөртэй байдаг, үнэгүй хаана ч байдаггүй

Иргэн
Иргэн

Сайхан музейтэй болжээ,харин заримдаг хүмүүс сайхан юмыг харлуулах гэдгээ болиоч,

Холбоотой мэдээ

Back to top button